Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр /2019.09.16/ тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж ,онцлон тэмдэглэхийн сацуу озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйл хэргээ үргэлжлүүлье хэмээн “Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна” (32 years and Healing) сэдвийн хүрээнд Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүршигч аэрозоль, хөргөлт, агааржуулалтын систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч (ХФН) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд түүнд хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд хамтран Монреалийн протоколыг 1987 онд хэлэлцэж батлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Озоны цоорхойн талаархи 2018 оны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2000 оноос хойш озоны цоорхой 10 жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг судалж тогтоосон ба хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихсэж, дэлхийн дундаж температур одоогийнхоос илүү нэмэгдэх байсан.

Монреалийн протоколын хүрээнд Дэлхийн бүх улс орнууд дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж байсан озон задлах бодис болон хүлэмжийн хийнүүд хэмээгдэх дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж, хэрэглээг зогсоосон. Үүний үр дүнд озоны цоорхой нөхөгдөж байгаа ба 2060-аад он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж таамаглаж байна хэмээлээ.

Түүнчлэн  Озон-Уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи нэвтрүүлэх нь Озоны давхаргаа хамгаалах хамгийн бодит үр дүн гэдгийг онцолж байв.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Озоны давхаргаа хамгаалах Монгол Улсын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Үүнд:

• 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс хлорфторт нүүрстөрөгчийн (ХФН/CFC) төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн зогсоосон.

• 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГФНУ/HCFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна..

• 2018 оны 09 сарын 05-нд Засгийн газрын 277-р тогтоолоор “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам батлуулж, 2019 оны 01 сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

• 2019 онд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад ээлжит сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.

• 2019 оны 08 сард “Озон задалдаг бодис гидрохлорфторт нүүрстөрөгч бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх асуудал” сэдэвт олон улсын хурал болоод “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан зэрэг ажлуудыг тогтмол үе шаттай зохион байгуулж байгааг онцлон хэлж байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж