Нэгдүгээр цэцэрлэгийн 6 хүүхэд цусан суулгаар өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр цэцэрлэгийн 6 хүүхэд цусан суулгаар өвчилжээ

Нэгдүгээр цэцэрлэгийн 6 хүүхэд цусан суулгаар өвчилжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулга өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт буюу есдүгээр сарын 13-ны өдөр тус цэцэрлэгийн  гурван хүүхдээс  уг өвчний шинж тэмдэг илэрчээ.  Улмаар уг өвчний шинж тэмдэг илэрсэн цөөнгүй хүүхэд гэрээр эмчлүүлж байгаа аж. Тиймээс Бямба гаригт эцэг эхчүүд НМХГ-т гомдол гаргасан байна.

Цэцэрлэгийн хүүхдүүд яагаад цусан суулгаар өвдөх болсон шалтгааныг тодруулахаар  Нийслэлийн мэргэжлийн хяналт болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийж байгаа юм байна. Шинжилгээний хариу  ирэх Баасан гараг буюу 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр гарна гэдгийг НХМГ-аас онцоллоо.  Одоогоор хоёр бүлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон аж.

ХӨСҮТ-ээс цусан суулга мөн эсэх, хүүхдүүд чухам юунаас болж уг өвчнөөр өвчилсөн бэ гэдгийг  тодруулахад “Онош нь батлагдаагүй байна. Байгууллагуудын хийсэн шалгалтаар бүх зүйл тодорхой болно. Хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байна” гэлээ. Сүүлийн үед хоолны хордлого авах, цусан суулгаар өвдөх тохиолдол олширсон. Энэ нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой бөгөөд Монголд эл асуудал харанга дэлдээд удаж буй юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж