Талибан хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гаригт Кабул хотод цуврал террор хийсний улмаас хохирогчидын тоо 50 хүн болон өсөв. Тэдний дунд НАТО-гийн таван цэрэг амиа алджээ. Афганистаны ерөнхийлөгч Мохаммад Ашраф Гани АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райстай утсаар ярихдаа, нэг америк цэрэг амь үрэгдснийг хэлээд эмгэнэл илэрхийлжээ.
Баасан гарагийн халдлага Кабулын нисэх буудлын орчим хийгдсэн дэлбэрэлтээр эхлээд хэдэн цаг үргэлжилсэн байна. Энэ хугацаанд дахин хэд хэдэн дэлбэрэлт хотод гарлаа. Цагдаагийн академийн дэргэд гарсан дэлбэрэлтээр 27 хүн амиа алдаж, 26 нь шархадсан байжээ.хотод тэсрэх төхөөрөмжтэй ачааны машин дэлбэрэх үеэр хориоод хүн алагдаж, 400 орчим хүн шархадсан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР