Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв | News.MN

Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв

Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв

Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв

Хятадын хөрөнгө оруулалтаар барьж байгаа  477 метр урт, дөрвөн эгнээ бүхий гүүрэн гарцын гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Хоёр жилийн өмнөөс зам барилгын ажил эхэлсэн бөгөөд замын цагдаагийн  гэх албан бус нэршилтэй энэхүү гүүрэн гарц нь Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг 40-50, уулзваруудын ачааллыг 30 хувиар бууруулах аж.

Гүрэн гарцын хөдөлгөөнийг нээх албан ёсны үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ши Хаймин нар оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотод амьдардаг иргэдийг бухимдуулдаг түгжрэлийг шийдэхэд энэ гүүр ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна. Гүүрний бүтээн байгуулалтын ажлыг хийсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” гэв.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай энэхүү гүүрэн гарцад 50-100 жилийн баталгаа өгч байгаа аж. Энэ хугацаанд эвдэрвэл БНХАУ-ын тал бүрэн хариуцахыг Монголын  талаас илэрхийлж буй. Харин гүүрэн гарцын ерөнхий гүйцэтгэгч компаниар ажилласан БНХАУ-ын талаас ашиглалтын хугацаанд эвдрэл үүсвэл хариуцлагаа хүлээх ч хөндлөнгийн нөлөөлөл байвал тухайн үед асуудлыг хоёр талаас харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх аж.

Нэг сая 500 мянга гаруй хүн амтай Улаанбаатар хот өнөөдөр зам дээр тэг зогсолт хийгээд удаж буй.  Ялангуяа өглөө, оройд  нийслэлчүүд зам дээр ихэнх хугацаагаа өнгөрөөж байна.  Улаанбаатар хотод нийтдээ 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэх тоо баримт бий.  Судалгаагаар  хотын  иргэн амьдралынхаа таван жилийн нэг жилийг нь түгжрэлд өнгөрүүлдэг аж. Эдийн засгийн хувьд суудлын 200 мянган автомашинаар тооцсон судалгаагаар Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж өдөрт 1,328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулдаг аж.

Үндсэндээ нийслэлийнхний толгойн өвчин болсон түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээгээр бууруулах энэхүү гүүрэн замын бүтээн байгуулалтын талаар албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

ГҮҮРЭН ГАРЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДУУСНА

Улаанбаатар хотын дарга С.АМАРСАЙХАН: 

-Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж дуусгах ёстой. Бид шахуу ажилласны үр дүнд жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг дуусгалаа. Ирэх аравдугаар сарын 20-нд явган хүний зорчих хэсгийн зам буюу Нарны зам руу холбогдсон зам ашиглалтад орно. Үндсэндээ гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил арваннэгдүгээр сард дуусна. Тохижилтын ажил ирэх хавар хийгдэнэ. Төмөр зам дээгүүр хөндлөн гарсан эл гүүрэн байгууламжийн баталгаат хугацаа нь 100 жил. Ашиглалтын хугацаанд эвдрэл гарвал БНХАУ-ын тал хариуцна.

АШИГЛАЛТЫН 50-100 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨНДЛӨНГИЙН НӨЛӨӨЛӨЛ БАЙВАЛ МАНАЙ ТАЛ ХАРИУЦАХГҮЙ

БНХАУ-ын авто замын барилгын төслийн удирдагч  ШИ ЖИ ЧАНЬ: 

-Гүүрийг төмөр бетоноор цутгаж хийсэн. Дээр нь 10 см зузаан бетон цутгаж, тэгшилгээний үе бүрт 12 см зузаан асфальт дэвсэж өгснөөр өнөөдөр үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байгаа юм. Замын бүтээн байгуулалтад 50-100 жилийн баталгаа өгч байгаа. Ашиглалтын хугацаанд хийц, чанарын асуудалд ямар нэгэн эвдрэл үүсвэл манай талаас бүрэн хариуцна. Харин хөндлөнгийн нөлөөллөөр эвдрэл үүсвэл өөрөөр яригдах асуудал болов уу.

ГҮҮРЭН ГАРЦ ЧАНАРТАЙ БАРИГДСАНД ИТГЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.ИНДРА: 

Монголд анх удаа гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Өнөөдөр үндсэн гүүрний хөдөлгөөнийг албан ёсоор нээж байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой гүүрэн гарц далий болсон гэх шүүмжлэл иргэдээс ирсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Агаарын замд баригдсан гүүрэн замын бүтээн байгуулалт дуусч, ашиглалтад орсны дараа иргэдэд ойлгомжтой болно. Өмнө нь төмөр замаар өдөрт 45 удаа галт тэрэг зорчих бүрт тээврийн хэрэгсэл зогсолт хийдэг, зүүн баруун урагш хойш чиглэлд түгжрэл үүсдэг байсан төдийгүй суудлын тэрэг галт тэрэгтэй мөргөлдөх осол аваар гардаг байсан. Гүүрийн бүтээн байгуулалт нь энэ асуудлыг 100 хувь шийдэгдэж байна. Энэ асуудлыг бид цогцоор нь шийдвэрлэхэд маш их цаг зав, хөрөнгө, хүчин чармайлт гаргасны эцэст 477 метр урт  үндсэн гүүрний хөдөлгөөний нээж байгаадаа баяртай байна. Гүүрэн гарцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын талаас ажилласан. Стандартын дагуу чанартай зам баригдсанд итгэлтэй байж болно. Баталгаат хугацааг  50-100 жил гэж үзэж байгаа гэлээ.

Замын цагдаагийн ойролцоох төмөр зам дээгүүр баригдсан энэхүү гүүрэн гарцаар 100 тонны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих бүрэн боломжтой. Манай улсад агаар дээр гүүр баригдаж буй анхны тохиолдол нь энэ юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Замчин 2019-09-16 203.91.115.39

Яармаг болон Замын цагдаагийн гүүр, Баруун 4-н замын огтлолцол гурав 2013 онд эхлээд улмаар 2015 он гэхэд дуусах байлаа. Гэтэл тэр үеийн ЗГ, Алтанхуягийн, мөн дараагийн ЗГ ч мөн адил, Нийслэлийн удирдлагууд бүгд энийг дэмжихгүй зогсоосон. Одоо тэгээд бэлэн төслийг 4 жил удаашруулжээ. Ямар их хохирол учруулсанаа тэд ойлгодог, харамсдаг болов уу. Баруун 4 замын огтлолцол барихаар шалгарсан компани ч байхгүй болж дээ.

Avatar

100 ИЙН БАТАЛГАА 2019-09-16 202.179.24.58

100 ЖИЛИЙН БАТАЛГАА … ЯМАР СОНСОГДОЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН АВТО ЗАМЫН ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮДЭЭ….

Avatar

Замчин 2019-09-16 203.91.115.39

100 жилийн баталгаа гэдэг нь яг юуг хэлээд байгаа юм болдоо. Миний бодлоор ган дам нуруу л 100 жилийн ашиглалтын хугацаатай, түүний дараа их засвар орно гэж байдаг. Төмөрбетон хүчитгэсэн дам нуруу бол 70 жилийн баталгаатай. Бусад элемент болох Тулгуур, буурь суурь гээд бүгд өөр өөр ашиглалтын хугацаатай. Их засвар орох хүртэл ашиглагдах тэр хугацааг бид ашиглалтын хугацаа гэж хэлдэг билээ.

Avatar

ӨӨР АРГА 2019-09-16 103.212.117.60

НИЙТИЙН ТЭЭВЭР СУРГУУЛИЙН АВТОБУС ХӨГЖИХГҮЙ БОЛ ТҮГЖРЭЛ ХЭЗЭЭ Ч БУУРАХГҮЙ. ҮНЭНДЭЭ МАШИН БҮР ГАНЦ ХОЁР ХҮҮХЭД ЗӨӨЖ БАЙНА ЭНЭ ХОТ ХҮНД БИШ МАШИНД ЗОРИУЛСАН ХОТ БОЛЛОО. ГҮҮРНИЙ ОЙРОЛЦОО ТЭР ОЛОН ХОТХОН ДОТОР ХЭДЭН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАЙГАА ВЭ

Avatar

Зочин 2019-09-16 203.91.114.244

нэг ч сургууль цэцэрлэг байхгүй,

Avatar

ДА ПЕРЕСТАНЬ 2019-09-16 103.212.117.60

ЗАЧЕМ УАЗИК ГАЗИК ?????? ПОВСЮДУ КОММУНИЗМ ПАХНЕТ В ПОСЛЕДНИЕ ВРЕМЯ

Avatar

Зочин 2019-09-16 165.225.116.195

Түгжрэл багасах нь сайхан байна шүү дээ. 50 жил 100 жил, Орос машин, хар шилтэнгүүд гээд л ямар их өө сэв хайж шүүмжилдэг юм бэ. Их л завтай хүмүүс юм. Нийслэлд байсан хэцүү асуудлыг шийдэж бас ч үгүй хот маань өнгө нэмж байхад баярладаггүй ямар сонин сэтгэлгээ вэ. Барихаар барилаа гэнэ байхгүй байхаар барьсангүй гэж шүүмжлээд л арай муухай юмаа.

Avatar

Irgen 2019-09-16 174.222.141.130

50 was 100 jil hoyoriin hoorond 50 jilin zuruu bna.50 jiliin daraa batalgaa duusval yah ve.100 Juliin batalgaa gevel todorhoi bolno.50 aas 100 jil gedeg bol hulhi.

Avatar

зочин 2019-09-16 182.160.37.16

ӨӨРӨӨ ГАРААД ГҮҮР БАРЬ

Avatar

Ikhmedegch 2019-09-16 66.181.191.151

ugaasaa 100 jiliin daraa guurnii hereg bhgui bolokh baihdaa hahahahaha

Avatar

Зочин 2019-09-16 203.91.115.39

Ачаа бараа газраар явж л байх болно.

Avatar

Минт 2019-09-16 103.229.122.16

#БойкотМинт хөдөлгөөн өрнүүлий. Минт д орохоо больж дампууралцгаая. 4 зам болгоё

Avatar

Зочин 2019-09-16 103.26.194.178

Гуур луугээ гарч чадахгуй урд хойд 2 уулзвар дээр нь тугжирээд л байж байх дур зураг харагдаад байна даа, даан ялангуяа home plaza гэж 1 луд байна аа, яг уулзварын голд барилга барьчихдаг бас л том байгаа юм шуу

Avatar

Зочин 2019-09-16 202.21.108.69

50-100 ЖИЛ БАЙХДАА ЯАДАГЮМ БЭ? 50 ЖИЛИЙН ИНТЕРВАЛ ГЭДЭГ ХУДЛААШҮҮ..

Avatar

Zochin 2019-09-16 136.52.101.186

Ene is manai mongolchuuud agluuuugiiiin hoshin shog deeer gardag shig l baihiiin!!!!! Hyatad orosuuduiigaaaa muuulaaaad haraagaaad l tedeneteigeee naimaaa hiine, tedneeeseee tuslamj avna,, tiisheegeee aylaj zugaaalna, ur huuhdeeee surgana….. hussen huseegui bed nar ene 2 ulstai munhud hursh baih uchir yumand jaahan avah geehiiiin uhaanaar handmaaar baina!!!!!

Avatar

Нүд чих 2019-09-16 66.181.182.209

Замын газрын дарга Индра гэдэг нөхөр монголд анх удаа гүүрний бүтээн байгуулалтын ажил хийж байна гэж юу яриад байгаа юм бэ? Өөрийгөө онцгойлох гээд байгаа бололтой, хөөрхийдөө, Бусад хүүхнүүдийг бариагүй нисээд ирсэн юмаа даа янз нь.

Avatar

Зочин 2019-09-16 66.181.189.108

Home plaze ийн уулзварыг давуулаад зураг хийчихдэг инженер Монголд байхгүй нь харамсалтай,
гүүр даваад хоом плазад бөглөрдөг нь хэвээрээ үлдэв бид азгүй еээ

Avatar

Инженер 2019-09-16 150.69.34.101

Ёстой төмөр нь байвал гэдэг шиг…
Тэгээд хийчих Инженер бол байгаа.
Тэгж хийх эрх нь бидэнд алга.
Тэгээд хийлгэх төсөв нь алга.
Өнөөгийн бодит байдал ийм л байна.

Avatar

дө 2019-09-16 185.242.5.118

Женко энэ замыг тавьсан бол хэдэн шороо овоолоод, тэр нь салхинд хийсээд алга болчихсон байсан байх даа

Avatar

нь больсон 2019-09-16 103.229.123.3

Лонхны хүзүү гэж нэг ойлголт байдаг. Энэ гүүр төмөр замтай огтлолцохоо больж бөглөрөхөө больсон мэт харагдавч, урд хойд уулзвар дээрээ улам их бөглөрөх болно.

Avatar

ааа 2019-09-16 103.212.116.105

бас bottle neck мэднэ айн. үүнийг дарга нарт тухайн үед нь зөндөө хэлсэн. даанч дөргүй бухнууд юм билээ

Avatar

zochin 2019-09-16 122.201.21.252

unendee yag uursduu ih tengeriin amruu yavah zamaa l tavisan bna hujaa naraar. ger horoolol bol tui ch baihgui te hulgaichuudaa?

Avatar

xzcv 2019-09-16 185.242.5.118

гэр хороолол рүү зөндөө л зам тавьсан шдээ мэдээгүй юм уу

Avatar

Зочин 2019-09-16 122.201.24.246

Zasag darga baisan Batbold gyyrnii ajild mahs ih hych angaaral taviad bainga ergwj tourch shalgadag baisa yum shyy ajliin hyndiig uurse hyn bol Batbold .Amarsaihan bol zugeer syrjin dyrtei .ajil heregch durtei tom ambitstai nuhur

Avatar

Zochin 2019-09-16 122.201.21.189

Talarhaj bna zasag turduu.

Avatar

Зочин 2019-09-16 66.181.183.98

Энэ гүүрэндээ ямар нэр өгсөн бэ? Далий гүүр эсвэл Муруй гүүр????

Avatar

ЗОЧИН 2019-09-16 202.9.43.15

ийм сайхан гүүр нээж байж заавал оросын хуучин машинууд эхлэн явуулж байгаа нь ямар учиртай юм бэ МАНАЙХ ОРОСЫН ХАРААТ ХЭВЭЭРЭЭ ГЭДГЭЭ ОДОО АЛХАМ ТУТАМДАА ДЭЛХИЙД ЗАРЛААД БАЙХ ЖУРАМТАЙ БОЛСЫМУУ ТУН САЙХАН ЗАМТАЙ БОЛЛОО ОДООЧ ТҮГЖРЭЛ НИЛЙЙД БАГАСАНАШҮҮ ИХ ТЭНГЭРЭЭС ИРЭХ БУЦАХ ДАРГА НАРЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХГҮЙ АМАР САЙХААН САЙХАН

Avatar

Зочин 2019-09-16 202.126.89.160

Яааг үнэн

Avatar

Зочин 2019-09-16 66.181.179.142

чи дарга болоод энэ замаар яваарай гэж ерөөе

Avatar

Зочин 2019-09-16 103.229.120.108

Би явна. Сайхан бүтээн байгуулалт болжээ. Амжилт хүсье. Баярлалаа. Хү дарга аа.

Avatar

Зочин 2019-09-16 150.129.143.31

Hyata guureer oros baildaanii masinuud urd zug ruu tsuvahad tsenher torgon deeltei mongol busgui suu urgun nudendee nulimstai hotsormooi

Avatar

гэсгээгч 2019-09-16 103.240.241.110

брсрр хөхийхөн Моячууд энэ гүүрээр давахгүй гэсэн сайн хараарайй

Avatar

Зочин 2019-09-16 49.0.212.2

Гадныхны хийсэн юмыг харж хөөрч бахархах юу байнаа, буцаан төлөх нөхцөлтэй зээлээр хийлгэчээд тэрийгээ сонгуулийн шоу болгоцон шааажээнэ

Avatar

Зочин 2019-09-16 202.126.88.162

Нүүрсээ хятадад өгөөд оронд хурдан утаа гаргаад байгаа гэр хороололоо орон сууцаар соль хурдан хийхгүй бол энэ хэдхэн монгол үрс маань угаартаж үхлээ .орон сууц л утаагүй болгоно бусад нь бүгд худал популизм!!!

Avatar

irgen 2019-09-16 202.126.88.69

yoohh, ogloo hurdan neehgui, ene hediigalhuulah geed l bsn yum bna, manaihan denduu durak yumaa

Avatar

Зочин 2019-09-16 202.126.88.130

China-aas 50 saya dollar zeelj China ajiltnuudaar bariulaa bizdee?

Avatar

Зочин 2019-09-16 103.229.123.3

Тэгээд. Тэгэхээр яадгийн? Бид гүүртэй болоод үлдлээ биш үү?!

Avatar

Зочин 2019-09-16 49.0.212.2

Alnii alchuur mini

Avatar

Зочин 2019-09-16 64.119.16.208

минт баарны тэнд таг гацсан яваад үзээрэй

Avatar

Мх 2019-09-16 103.206.194.6

Монголд анх удаа гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Өнөөдөр үндсэн гүүрний хөдөлгөөнийг албан ёсоор нээж байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой гүүрэн гарц далий болсон гэх шүүмжлэл иргэдээс ирсэн.ГЭНЭ ШҮҮ … ДАЛИЙ НЬ Ч ДАЛИЙ НААД ФОТО ДЭЭР ЧИНЬ Ч ХАРАГДААД БАЙХАДДАА…!!! АНХНЫ ГҮҮРЭН ГАРЦ НЬ Ч АРАЙ ЮУ ЮМ БЭ ХӨ…!!! Бодож мэдэж судалж яримаар юм.

Avatar

Зочин 2019-09-16 202.21.108.221

чиний нүд чинь өдөр шөнөжингөө архи ууж далийсан биз

Avatar

Зочин 2019-09-16 203.91.115.46

Одоо хятадын хөрөнгө оруулалтаа зогсоо өөр ямарч хамаагүй орноос аваачээ

Avatar

Balt 2019-09-16 202.126.89.149

Ёстой басаж байх шивдээ. Хятадын юм яг 100 жил болж харагдаач. 10 жил болвол болоо. Баярлалаа хятадуудаа,42 сая ам долларын гүүр гэхэд арай л байна шүү.

Avatar

Marshall 2019-09-16 66.181.160.94

1950 ond enh taivnii guuriig hytaduud barisan odoo hurtel yvj l baina. Bitii ingej yum bolgoniig goochil tamiin togoonii ulgereesee sal

Avatar

Зочин 2019-09-16 202.21.103.194

Гүүр барьж өгсөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад баярлалаа

Avatar

Зочин 2019-09-16 64.119.16.208

чи төлнө өө татвараараа ойсоон орк минь

Avatar

Бурхан 2019-09-16 103.9.89.18

Сайхан мэдээ байна. Одоо нарны замын эргэлтүүдийг хаасан хаалтуудаа авчих. Тэгээд бөглөрөл багасна шүү.

Avatar

Hg 2019-09-16 66.181.161.34

Bolohgui

Avatar

Зочин 2019-09-16 202.21.103.194

өбаөбаб

Avatar

Зочин 2019-09-16 202.126.89.135

home plasa talaas ny zurag harii

Avatar

Зочин 2019-09-16 202.126.89.201

Ботаник шархад дамба чингэлтэй зурагт толгойт гээд араараа тойрог хэлбэртэй 8 эгнээ зам тавих хэрэгтэй.эртхэн зургаа гаргаад олон давхар барилга бариулчихгүй бх хэрэгтэй.улс санхүүгээ сайжрахаар яаралтай барина биз.гашуунсухайтын төмөр замаа бариад 10 тэрбум доллар барьцан бол асуудалгүй хийх байлаа.

Avatar

Зочин 2019-09-16 202.126.89.145

Нарны гүүрыг Японууд бэлэглэсэн энэ гүүрийг Хятадаас 47, сая$ зээлээр барьж байгааг ойлгох харэгтэй,

Avatar

zochin 2019-09-16 66.181.166.36

guuren garts nemegdej bui n saishaaltai. Gehdee Erunkhii said neegeed guigeed baih ajil mun uu gej ergetsuuleh heregtei…

Avatar

Хонх 2019-09-16 202.179.27.116

Хүрэлсүхийн засгийн газар сайн ажиллаж байна. Баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-09-16 202.9.44.110

Anhnii gej yu h*****d bgam bee Enh taivnii guur bas narnii guur bga shuu erguu miny

Avatar

Зочин 2019-09-16 66.181.186.171

Хятад гүүрэн дээгүүр орос машинууд сайхан явжийнаа

Avatar

Зочин 2019-09-16 203.169.49.123

Анхны гүүрэн гарц чинь Эх Тайваны гүүр бусуу

Avatar

зочин 2019-09-16 203.91.116.118

Сайхан мэдээ байна аа, Засгийн газар бас овоо зүйл хийж байна шүү,
Нисэхийн гоё гүүр ашиглалтанд орсоноос хойш гацах гэж байхгүй боллоо.

Avatar

Zochin 2019-09-16 202.21.101.254

Ed nar odoo yu ve. Zygeer l mashinaa yavuulaachde. Ta nariin naad har shiltei zurag hend heregtei iin. Hyatadiin mongoor hiichiheed neg ih yum hiisen yum shig.

Avatar

Зочин 2019-09-16 202.55.183.110

Xятадаар менгийг нь телж бариулж. Монгол хийгээгvй!

Avatar

Зочин 2019-09-16 66.181.187.140

Ашгүй дээ. Ойрын үед түгжирч үхэх шахлаа.

Avatar

болдоо 2019-09-16 202.126.89.147

маш сайхан мэдээ, бид хийж бүтээж чадаж байна шүү, энэ том бүтээн байгуулалтанд ухаан чадвар, мэдлэг, хөлс хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан бүх хүмүүстээ маш их баярлалаа …. маш их баяртай бна ….

Avatar

Зочин 2019-09-16 202.70.34.130

сайн байна, Хүрэлсүхийн Засгийн газар болон нийслэлийн удирдлагад баярлалаа

Avatar

aaa 2019-09-16 202.55.191.205

h***

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж