AP Photo/ Khin Maung Win
Мьянмагийн Нийгмийн хөгжлийн яамны мэдээгээр, үерийн улмаас амиа алдагсдын тоо 96 болтол нэмэгджээ.
Баасан гарагт тэдний тоог 88 гэж мэдээлсэн байв. Тус орны баруун өмнө зүгийн нам дор газрууд үерт нэрвэгдэж байна.
Зургадугаар сард эхэлсэн борооны улирлын улмаас Мьянмад үер болон өнөөгийн байдлаар 330 мянган хүн нэрвэгдэж, 500 мянган га тариан талбай усанд автжээ.
Мьянмад борооны улирлаар банга үер болж байдаг. Борооны улирал нь тавдугаар сарын дунд үеэс аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг.
Үүнээс өмнө Еврокомисс нэг сая еврогоор Мьянмад, хагас сая еврогоор Бангладешид гамшигта тэмцэхэд нь зориулан туслахаар шийдвэр гаргасан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР