Х.Ундрам, Ц.Саруул нар анх удаа ДАШТ-нд оролцож байна | News.MN

Х.Ундрам, Ц.Саруул нар анх удаа ДАШТ-нд оролцож байна

Х.Ундрам, Ц.Саруул нар анх удаа ДАШТ-нд оролцож байна

Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.09.16/ Азербайжан улсын Баку хотноо эхэлж байна. Уг тэмцээнд 60 орны нийт 150 гаруй баг тамирчид өрсөлдөж буй.

Тэмцээнд Монгол Улс анх удаа насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд оролцож байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар Б.Цогтбаяр, шүүгчээр Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Ц.Тунгалаг нар болон ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Ц.Саруул нар орж байна. Тэд өнөөдөр цагаригтай дасгал үзүүлж, тэмцээнээ эхэлжээ. Тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 43.228.129.204

Сайхан юмаа

Avatar

болдоо 2019-09-16 202.126.89.147

охидууддаа амжилт хүсье, сайхан харагдаж бна, сайн бна …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж