Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.09.16/ Азербайжан улсын Баку хотноо эхэлж байна. Уг тэмцээнд 60 орны нийт 150 гаруй баг тамирчид өрсөлдөж буй.
Тэмцээнд Монгол Улс анх удаа насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд оролцож байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар Б.Цогтбаяр, шүүгчээр Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Ц.Тунгалаг нар болон ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Ц.Саруул нар орж байна. Тэд өнөөдөр цагаригтай дасгал үзүүлж, тэмцээнээ эхэлжээ. Тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ