Цаазын ялтай Мурси шоронгийн хоолыг голов

Хуучирсан мэдээ: 2015.08.09-нд нийтлэгдсэн

Цаазын ялтай Мурси шоронгийн хоолыг голов

Мохаммед Мурси

Фото: Reuters

 

Цаазын ял сонссон Египетийн ерөнхийлөгч асан Мохаммед Мурси шоронгийн хоол муу байгаад гомдол гаргасан ба эрүүл мэндийн шинжилгээ хийхийг шаардсан тухай Reuters мэдээлэв.

 

Мурси сахарын шижин  өвчтэй,  шоронгин хоол чанар муутай учир түүниг хэрэглэхгүйг хичээдэг, “өөрт нь аюултайг мэдэрч байна” гэв. Мөн тэрээр гаднаа эргэлтийн хоол хүнс оруулахыг хориглоод байгааг дуулгажээ.

 

Тавдугаар сарын 16-нд Египетийн шүүх түүнийг “Мусульман ах дүүс” хөдөлгөөнийхөн шоронгоос бөөнөөр оргосон хэргийн буруутан болгон цаазын ял өгсөн юм. Мөн түүнийг нууц материалыг Катарт дамжуулсан гэж үзжээ. Энэ хэргийн шүүх хурал наймдугаар сарын 9-нд Каирт эхэлж байна. Мусульман ахан дүүс хөдөлгөөний дэмжлэгээр ерөнхийлөгч болсон  Мурсийг 2013 оны долдугаар сарын 3-ны цэргийн эргэлтээр засгаас зайлуулсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж