Цэнхэр зангиагаа зүүгээд шинэ гүүрийн нээлтэд оролцоно доо

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Цэнхэр зангиагаа зүүгээд шинэ гүүрийн нээлтэд оролцоно доо

Цэнхэр зангиагаа зүүгээд шинэ гүүрийн нээлтэд оролцоно доо

Цэнхэр дээлээ өмсөөд

Цэцэрлэгтээ очно доо… гэж хүүхдийн дуу байдаг даа. Харин манай дарга нар цэнхэр зангиагаа зүүгээд шинэ гүүрнийхээ нээлтэд очицгоожээ. Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээж, Ерөнхий сайд, хотын дарга хоёр тууз хайчилсан. Бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж байгаа юм.

Бүтээн байгуулалтад оролцсон дарга нар маань бүгд нүүр дүүрэн баясгалантай, бардам сайхан алхаатай, тас хар шилтэй. Дээр нь цэв цэнхэр зангиа зүүсэн  "цэмцгэрхэн" дарга нарын зураг сошиалаар таржээ. Зам дээгүүр алхаж яваа загвар өмсөгчид шиг.

Өнгөрсөн хавар Ерөнхий сайдын өмссөн кепиг малгай энэ хаврын трэнд болсон бол энэ намрын зангианы трэнд өнгө цэнхэр болж мэдэх нь. Ялангуяа төрийн албаны, У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг шүтэн бишрэгчдийн дунд. Харин иргэд дарга нарын тууз хайчилдаг ёслолын ажиллагаанаас залхсаар л.  Эмнэлгийн сандал, жорлонгийн нээлтэд хүртэл тууз хайчилдаг, энэ социализмын үеийн сэтгэлгээнээсээ монголчууд хэзээ салах юм бол доо.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж