Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе | News.MN

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе

Хотын захиргаанаас түгжрэл сааруулах зоригтой шийдэл гаргахгүйгээс  нийслэлд автомашины 0 зогсолт болоход ойрхон байна. Ажил, сургуульдаа хүрэхийн тулд иргэд хамгийн багадаа 2 цаг зарцуулдаг нь хэвийн үзэгдэл болсон.  Тэгвэл түгжрэлийг сааруулах нэг арга нь хотын захиргааг Яармагт баригдаж байгаа шинэ барилга руу нь нүүлгэх гэж иргэд үзэж байна.

Нийт 97 тэрбум төгрөг зарцуулан 68 мянган ам метр талбайтай шинэ байр барьж, энэ намар А блокийг ашиглалтад оруулахаар дуншиж буй ч хотын шинэ дарга нүүхгүй, өөр зориулалтаар ашиглана гэж адарснаас ажил болгон барьсан барилга үнэгүйдэж мэдэхээр буй.

Нийслэл нь 30 гаруй агентлагтай.  Тэр бүгд нь хотын төв хэсэгт байрладаг нь автомашины түгжрэлийг нэмэгдүүлдэг. Ажилдаа ирэх гэсэн албаныхнаас эхлээд ажил хөөцөлдөх гэсэн иргэд хотын төв рүү автомашинаа унаад зүтгэдэг.  Нийтдээ 330 төрлийн ажил үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа бий.  Тиймээс нийслэл шинэ барилга руу шилжвэл түгжрэл саарах боломж байгаа юм.

Гэвч нэг дарга томилогдонгуут өмнөх даргынхаа шийдвэрийг өөрчилдөг жишгээс болж, түгжрэлийг сааруулах зорилгоор барьсан хотын захиргааны байр эзэнгүйдэж мэдэхээр болов.

Анх Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн төр захиргааны байрыг Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд барих шийдвэр гаргасан юм.

Гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр Улаанбаатар хот түгжрэлээ ч агаар, хөрсний бохирдлоо ч шийдэх боломжгүй. Иймээс нийслэлийн утааны голомт болж байгаа бүсийг хөгжүүлэхээс ажлыг эхлүүлэх ёстой гэж үзэн, нийслэлийн төр захиргааны байрыг Ханын материалд барих шийдвэр гаргаж, ажил далайцтай эхэлсэн ч сонгуулийн дараагаас энэ ажлыг зогсоосон. Хотын захирагчаар томилогдсон С.Батболд Ханын материалд хотын захиргааг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч төд удалгүй буцаж, Хан-Уулын Яармаг болгож өөрчилсөн билээ. Энэ шийдвэрийг олон иргэн “Утаанаас зугтаалаа” гэж шүүмжилсэн юм.

Эзгүй талд хотын захиргааны шинэ барилга сүндэрлэж, зарим барилгынх нь ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн үед шинэ дарга С.Амарсайхан “Хотын захиргааг нүүлгэхгүй” гэж мэдэгдсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн ч түгжрэлийг шийдье гэвэл нүүхээс аргагүйг сануулж байна. Хот шинэ даргатай болох бүрийд нийслэлийн төр захиргааны барилга барих шийдвэр өөрчлөгдөж, энд тэндгүй барилга бариад байвал татвар төлөгчдийн мөнгө хайран болж, үрэгдэнэ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 66.181.165.180

Нүүхгүй гээд хаачихав дээ барьж байгаа байшин нь арай бэлэн биш.

Avatar

нүүүүүүү 2019-09-16 178.162.205.227

Хотын захиргаа хурдан нүүж түгжрэлээ багасгаач ээ арай хэтэрлээээ.

Avatar

Намайг дага 2019-09-16 103.111.68.3

Шувуун фабрик яг таарсан газар

Avatar

Намайг дага 2019-09-16 103.111.68.3

хотын захиргааг яармаг руу нүүлгэх нь маш буруу шувуун фаврикт барих хэрэгтэй яармаг нул түгжээ болно

Avatar

Зочин 2019-09-16 59.153.85.103

Нүүх нь зөв. Хотын зөхиргаа орох гэж хотын төв рүү өдөр бүр хэдэн мянгаараа очдог ш дээ

Avatar

Зочин 2019-09-16 202.4.248.66

Угаасаа л хотын захиргаа гэж барисан биздээ. Нүүх хэрэгтэй. Юун дураараа юм. Ямар хариуцлагагүй юм бэ.

Avatar

naagi 2019-09-16 122.201.23.84

Хотын дарга Амарсанаа өөрөө нүүж, үлгэр дууриал үзүүлэх биз

Avatar

НҮҮГЭЭД НҮҮГЭЭД ЭНЭ ҮҮҮ 2019-09-16 202.179.24.58

ЖИЖИГ ТУГАЛЫН БЭЛЧИХ ГАЗАРТ НҮҮЖ ЖИРЭМСЭН ЭМИЙН ШЭЭХ ЗАЙНД ОЧИХИЙМ БИЗ ДЭЭ..

Avatar

Барс 2019-09-16 64.119.19.136

Хотын захиргааг яармагруу нүүлгэх нь маш зөв шийдвэр болно.Хотын доторхи машины түгжрэл эрс багасна.

Avatar

zochin 2019-09-16 122.201.23.84

Амарсанаа дарга хотын төвдөө өөрөө шигдчихээд түгжрэл бууруулна гэж яриад ч яахав дээ, Яаралтай хурдан Яармаг руугаа нүү

Avatar

Зочин 2019-09-16 203.91.115.41

Хотын хамгийн сайн өргөн давхар зам хаана байна Яармагт л байна даа. Үтэр түргэн нүүлгэ

Avatar

Зочин 2019-09-16 175.38.170.112

Nisehiin zamd bolno shde

Avatar

Зочин 2019-09-16 103.229.123.63

Яармаг руу захиргаа нүүвэл нисэх орох зам чинь таг түгжирч нөгөө хурдны зам орох боломжгүй болох ба яармагт барьж хороолол бүрэн орвол тэр чигээрээ о зогсоно. Хотын төвд байгаа их дээд сургууль болсон болоогүй өндөр баригад байгаа албан газруудаа тараан байрлуул хотын захиргаа руу тэр бүр хүн очдоггүй тэртээ тэргүй дүүрэг бүрд нэг цэг байгаа тэнд бид үйлчлүүлж байгаа

Avatar

Зочин 2019-09-16 203.91.115.41

Түгжрэлгүй зам өөр хаана байгаа юм бэ

Avatar

Зочин 2019-09-16 66.181.176.55

Замын түгжрээ арилгах гэж төрийн байгууллагуудыг тарааж болохгүй. Нэг дор л бх ёстой. Хүнээ бод

Avatar

Зочин 2019-09-16 64.119.20.64

Баянхошуу руу нүүлгээ. Хотын дарга нар өөрсдөө утаагаа бүрэн дүүрэн амьсгалаад, Зайсангаасаа Баянхошуу яваад түгжрээд үзэх хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-09-16 202.179.27.210

Нүүхэд байранд нь бас нэг байгууллага орно. Түгжирэл буурах уу. Яаармагийн зам одоо түжирээд эхэлсэн.

Avatar

Цог 2019-09-16 64.119.16.245

Яармаг руу нүүхгүй байх нь зөв.Яармагийн зам одоо түнжирч эхэлсэн шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

yarmagt irmeer bga bol ehleed niitiin teevriin asyydlaa l shiidej uzeerei,dahiad sanyylaya hamgiin zuv hyvilbariin neg n avtobysniihaa toog nemeed buh chigleliin zamiin negdugeer yrsgalaar chuluutei yavyyldag bolgochih yavdal shuu,odoo huhuu uvul ehlehees umnu shiideed heregjuuleed ehel ee, shiidmeg hudultsguu l duu eldev shaltgaan heleed syyh yum

Avatar

Очир 2019-09-16 202.131.234.194

Хотын захиргаа Яармагт нүүвэл жинхэнэ гацаа тэнд, хотын төвөөс хотын захиргаа руу эргэх зүүн гарын эргэлт дээр үүсэхийн зэрэгцээ нэлээд хэдэн хүн зам дээр аварт орох магадлал тун өндөр байна. Иймд Яармагын зам дээр хоёр төвшний гүүрэн зөрлөг болон явган хүний нүхэн гарцуудыг хангалттай барих шаардлагатай

Avatar

Иргэн 2019-09-16 64.119.27.182

Яармаг нүүвэл цэвэр агаарт,бараг сувилалд оччихож байгаа юм биш үү. Угаасаа ажлаа олигтой хийдэг биш Баянхошуу руу нүүлгэж ядахдаа ардын амьдралтай танилцвал зүгээр юм даа

Avatar

Зочин 2019-09-16 66.181.171.34

Одоо л зөв ярьж байна. Хотын захиргааг нүүлгэх хэрэгтэй. Яармаг руу гэдэг ч зөв.

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

yostoi l erguu setguulch yumaa

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

yerunhii said aa! niisleliin bus deh buh chigleliin zamiin negdugeer yrsgald niitiin teevriig yavyylaad uzeech ee,tegeed avtobysniihaa toog nem ee

Avatar

Зочин 2019-09-16 202.131.230.90

Үхсэн ацны чинь эзгүй тал эргүү сэтгүүлчээ яармагт нэг очиж үзээрэй

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

amarsaihan darga aa,ta bolon tanii albatyyd yarmagt irehgui l bol bolohgui baigaa bol ehleed niitiin teevriin asyydliig ene sanalaar shiidej baij l bolooroi doo.avtobysand hed hed damjin syyj ajil syrgyylida yavdag borchyyd chin ylam l hunderch bna shuu

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

amarsaihan darga aa,ta bolon tanii albatyyd yarmagt irehgui l bol bolohgui baigaa bol ehleed niitiin teevriin asyydliig ene sanaliin dagyy shiidej baij l bolooroi do

Avatar

Зочин 2019-09-16 103.9.89.18

Улсын их хурлыг наад байрандаа оруул. Яармагт очоод хэрэлдэж байг.

Avatar

Зочин 2019-09-16 122.201.28.15

Засгийн газрын ордонг Майдар хот руу нүүлгэе

Avatar

Zochin 2019-09-16 192.82.64.106

Hamgiin tugjreltei zam yarmagiin zam bolson shuu.Manaih yarmagt ugluu 2 tsag oroi 2 tsagiig zamd zartsuulj bna .Hotiin zahirgaa nuubel harihgui baihaa.Nuubel ehnii eeljind nisehiin toirgiig 4 zam bolgoj baij nuulgeerei darga naraa

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

turiin zalgamj chanar gej bitgii tom yum yariad bai,byryy shiidver garsan bol zasah heregtei l de

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

yamar ch gesen niitiin teevriig toog n nemeed buh zamiin negdugeer yrsgalaar chuluutei yavyylaad ehleech ee hiij boloh l ajil daa,munguu ard tumniihee tuluu zaraacheee

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

syrgyyli tsetserleg emneleg n ch hureltsehgui baihad hotiin darga nar tom tom baishin barij syygaad baih n zuv yum yy tolgoigoo ajillyyl aa manaihaan

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

yun yarmag nuulgeh ve

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

hotiinhon yu ch hiihgui ulbiisen darga nar baih yum,niitiin teevriin asyydald amarsaihan darga zorig gargaachee, yerunhii said ch anhaar aa

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

tugjrelees garah hamgiin ehnii alham bol niitiin teevertee anhaarah yavdal shuu.avtobysnyydiin toog nemj tohi tyhtai olon avtobys oir oirhon yavah, gehdee niitiin teevriig ali ch chigleliin buh zamiin negdugeer yrsgalaar chuluutei yavdag bolgoyo oo. tolgoitoi bolgon udur bur mashin barij davhiad baih bish shaardlagatai uyedee l hyviin ynaagaaraa yavna biz,bysad uyed niitiin teevertee syygaad baihad amidarch bolno sh dee. bs hotiin tuviin todorhoi bused mashin yavahiig horigloson ch bolno do

Avatar

Иргэн 2019-09-16 103.57.93.81

Төрийн залгамж чанар гэж байх ёстой. Нэг даргын шийдвэрийг дараачийн дарга нь өөрчилнө гэж байж болохгүй. Ард түмнээс юм болгоныг асууж болохгүй, ийм УИХ, Ерөнхийлөгч сонгож байгаа ард түмэн зөв шийдвэр гаргаж чадахгүй. Юуны төлөө төр засгийг сонгодог юм, зөв шийдвэр гаргаарай гэж сонгодог. Яармаг руу хотын захиргааг нүүлгэхийг дэмжиж байна

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

ene horol ner zuuj jinhene neree nyytsalsan nuhur bodit amidral medehgui teneg yum bichij setguulchiin ner hundiig gytaaj syyh gej dee

Avatar

Зочин 2019-09-16 122.201.31.40

hotiin zahirgaa yarmagryy nuuh ni hamgiin byryy shiidel shuu,umnuh aldaatai eldev shiidveriiuudiig ergej harah zasah heregtei.niseh yarmag orchmiig yamar ch bodlogoguigeer barilgaar duurgej baigaagaas bolood odoo zamiin tugjrel n hotiin tuvuus ch iluu bolood bna,endees ajil syrgyylid yavna irne gedeg hamgiin hetsuu bolj ehelsniis shiidver gargadag darga nertei setertei nuhduud anhaaraachee

Avatar

зочин 2019-09-16 203.91.116.118

Хотын захиргааны байр нүүхэд бэлэн болж байгаа, Бүгд нүүхэд хотын төвийн гацаа бараг 50 багасах байх аа, Тэхээр нүүх нь зөв,,,
Наад Амарсайхан чинь яг нүүлгэхгүй байж харагдаач ,,,,

Avatar

. 2019-09-16 103.9.90.130

,

Avatar

Боржигон 2019-09-16 103.9.90.130

Ямар ч байсан хотын зах руу гарга

Avatar

иргэн 2019-09-16 103.9.90.130

Баянхошуунд гэр хорооллынхонтой ойр байж жаргал зовлонгоо хуваалцаж, ажиллаж амьдрах нь зүйтэй.

Avatar

Иргэн 2019-09-16 103.9.90.130

Хотын захиргааг Баянхошууруу нүүлгэх нь л хамгийн зөв шийдэл шүү

Avatar

Зочин 2019-09-16 43.228.131.114

Хотын захиргаа, төрийн албан байгууллага, сургууль хотоос гаргах талаар их бичих болжээ. Тэд байж л хот маань жинхэнэ утгаараа оршдог.

Avatar

Зочин 2019-09-16 122.201.24.203

ХЭРЭВ ХОТЫН ЗАХИРГАА, ТҮҮНИЙ АГЕНТЛАГУУД НҮҮХ ШИЙДВЭРЭЭ ҮЛ ТООМСОРЛОВОЛ, С.АМАРСАЙХАН ДАРГА ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ДУРГҮЙ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЁ. ХИЧНЭЭН ТОМ ДАРГА Ч ГЭСЭН ИЙМ ДУР ЗОРГООРОО БАЙЖ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ НҮҮХГҮЙ БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЯАРМАГТ БАРИГДСАН ШИНЭ ОРДОНЫ МӨНГИЙГ С.АМАРСАЙХАНААР НӨХӨН ТӨЛҮҮЛ !!!

Avatar

Зочин 2019-09-16 103.10.23.80

Хотын захиргааг Яармаг нүүлгэх шаардлагагүй. Харьцангуй одоо хотын төв түгжрэл багатай болсон. Эсрэгээрээ нисэх яармагийн зам явахад их хүндрэлтэй болсон. Иймд хотыг үлдээж, төр засгийн байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос алсад гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-16 64.119.21.193

Baganuurruu nuuu!!!

Avatar

Зочин 2019-09-16 202.179.27.224

Хотын захиргааг багануур руу нүүлгэ. Хаана ч байсан адил

Avatar

зочин 2019-09-16 202.21.111.10

Нэг мөсөн Эко дагуул хотод нь аваачвал яасын.

Avatar

Зочин 2019-09-16 202.126.88.134

Казакууд Алматагаас Астана руу нийслэлээ нүүлгэснээр Алмата хотыг хэт өсөхөөс аварсан. Иймд нбид бас нийслэлээ нүүлгэж УБ хотоо түжрэл утаанаас аварьяа

Avatar

зочин 2019-09-16 202.131.227.30

Яаралтай Яармаг нүүлгэеэ дагаад үйлчлүүдэг хэдэн мянган хүмүүс машины түгжрэл багасна

Avatar

Зочин 2019-09-16 150.129.140.171

hotiin darga nar er n hen bolchihson gulugnuud ve?ta nar ymar Putin Tramp yum uu?umhii baasnuud gudamj talbaigaar yvj irgedteigee chuluutei uulzaj sanal bodliig n sonsoj bolohgui yu?horoololuudaar yvj jiriin irged amidrah gej yaj zovj avtobus unaand suuh gej ymar hecuu bgaag nudeeree haraach.nneh peediisen tom hulgaich nar?uulzah geheer teden sar-n tedend tsag av huleej avah bolomjgui ch geh shig hen yum be?gulugnuud?b**s doloogch nar n hen bolchihood ard tumend tom duugaraad bga yum be?

Avatar

ЗОЧИН 2019-09-16 192.82.65.120

ХОТЫН ЗАХИРГААГ БАЯНХОШУУ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-09-16 202.126.88.134

Улсын захиргааг Хархорин рүү нүүлгэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж