Фото: Toru Hanai / Reuters
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон цөмийн зэвсэгтэй улс гүрний лидерүүдийг хотдоо ирэн цөмийн бөмбөгдөлтийн үр дагаварыг биечлэн үзэж танилцахыг Нагасаки хотын мэр Томихиша Тауэ уриалав. Хотын захирагчийн ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгийг The Mainichi сонин нийтэлсэн байна.
“Би ерөнхийлөгчид [Барак Обама], цөмийн зэвсэгтэй улс гүрний тэргүүн нар, дэлхийн бүх хүмүүст хандаж байна. Далан жилийн өмнө эдгээр атомын мөөг дор юу болсныг харж үзэхээр Нагасаки, Хирошимад ирэхийг хичээнгүйлэн гуйя” гэж Тауэ хэллээ.
Ням гаригт 1945 оны наймдугаар сарын 9-ний атомын бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хохирогчдын дурсгалын арга хэмжээ Нагасаки хотод явагдаж байгаа юм. нэг минутын чимээгүй гашуудлаар эхлэв. Хотын төвийн Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд 76 оны нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд нутгийн олон мянган хүний хамт дурсгалын үйл ажиллагаанд оролцлоо. Нагасакийн цагаар 11:02 буюу далан жилийн өмнө бөмбөг дэлбэрсэн цагт нэг минутын гашуудлыг зарлан хохирочдын дурсгалд хүндэтгэл үзүүллээ гэж NHK дамжуулав.
Мөн нэг ийм дусгалын ажиллагаа наймдугаар сарын 6-нд Хирошима хотод болсон юм. Тэнд Японы ерөнхий сайд Абэ үг хэлэхдээ, “Ирэх есдүгээр сард нээгдэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дахь чуулган дээр цөмийн зэвсгийг хураахыг уриалсан шинэ тогтоолын төслийг өргөн барих санаатай байна гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР