Туршлага солилцох академикийн сургалт эхэллээ | News.MN

Туршлага солилцох академикийн сургалт эхэллээ

Туршлага солилцох академикийн сургалт эхэллээ

Туршлага солилцох академикийн сургалт эхэллээ

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа академикийн сургалт эхэллээ.

Энэ сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах менежментийн талаар харилцан туршлага солилцох зорилгоор “Монгол Улсын гамшгийн нөхцөл байдал, ерөнхий мэдээлэл”, “Аляск мужийн Онцгой байдлын хариу арга хэмжээний систем”, “Төмөр замын аюулгүй байдал болон гамшгаас хамгаалах төлөвлөлт”, “Дорноговь аймаг болон Аляск мужийн дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөлт”, “Монгол Улсын Зэвсэгт хүчний гамшиг, ослын үед Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх үүрэг, хариуцлага”, “Орон нутгийн уул уурхайн үйлдвэрлэлийн аюултай бодис, материалын ослын хариу арга хэмжээ болон төлөвлөлт” зэрэг сэдвээр Монгол, Америкийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлэгт ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ЗХЖШ, Үндэсний аврах бригад, НОБГ, нийслэлийн Аврах анги-105, БХБЯ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, МЭЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Оюутолгой ХХК, ДХИС, олон улсын байгууллагын төлөөлөл болон Өмнөд бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой комиссын гишүүд оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж