Соулделор хар шуурга Тайванийг дайрахдаа гурван сая хүний цахилгааныг таслан наад зах нь зургаан хүний амийг авч одлоо.
AP Photo/Wally Santana
"Соуделор" гэж нэрлэгдсэн энэ жилийн хамгийн хүчтэй далайн хар шуурга Хятадын зүүн Фужянь мужид ойртон ирсний улмаас 163 мянган хүнийг наймдугаар сарын 8-нд аюулгүй газар луу нүүлгэлээ. Далайн боомтуудад 32,137 мянган загас агнуурын хөлгүүд шуурганаас “нуугдав” гэж телевиз мэдээлж байна.
Фужянь мужид хүчтэй салхи 10 мянга гаруй модыг булгалсан ба 1,41 сая айл гэрийн цахилгаан тасарчээ. Мужийн зарим нутгаар 500 мм гаруй тундас унах ажээ.
Гамшгийн улмаас Фужянь, Гуандун мужуудад усан ба төмөр зам, автобусын хөдөлгөөниг түр зогсоогоод байна.
Ш.МЯГМАР