"Даншиг наадам – Хүрээ цам-2015" шашин, соёлын наадам өнөөдөр Хүй долоо худагт болж байна. Даншиг наадам зориулсан Их насны морьдын уралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Уралдаанд 121 их насны морьд шандас сорьсноос НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман хүзүүдэв. Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн айргийн гуравт, Төв амгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул айргийн дөрөвт, Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морь тус тус айрагдлаа.
Г.ТУУЛ