Бээжингийн Вүкесонг Арена-д өнгөрсөн Ням /2019.09.15/ гаригт болсон сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас Испани 95:75-аар Аргентинийг хожиж хоёр дахь удаагаа алтан медаль авчээ.
Испаний баг нэг ч хожигдолгүй тэмцээнийг дуусгасан ба тэдний багийн Рики Рубио долоон удаа самбараас бөмбөг авч, гурван удаа амжилттай дамжуулснаар нийт 20 оноогоор тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан байна.
Рубио хэлэхдээ “Бид түүх бүтээсэн. Үүндээ ч бэлэн байсан. Сайхан тоглолт боллоо. Бид үнэхээр л дайчин байх шаардлагатай байсан. Манайхан яаж багаар тоглож чаддагаа харууллаа. Манай баг хамгийн ур чадвартай баг биш байсан ч бүх сэтгэл зүрхээрээ тоглосон” гэжээ.
Марк Гасол ийнхүү 2019 онд хоёр дахь удаагийн аваргалж байна. Тэрбээр гурван сарын өмнө NBA-н аварга болсон ба нэг жилд хоёр аварга авсан хоёр дахь тоглогчоор тодорж байна. Түүний өмнө Ламар Одом 2010 онд Лос Анжелес Лакерс болон Америкийн аваргаас хоёр алт авсан тоглогч болж байсан.
Гасол долоон бөмбөг самбараас авч, амжилттай долоон удаа дамжуулснаар нийт 14 оноотойгоор тоглолтыг дуусгасан байна.
Испани анх 2006 онд Японд болсон сагсан бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнээс алт авч байжээ.
Америкийн баг шигшээ тоглолтод долдугаар байрт жагссан байна.
https://edition.cnn.com/2019/09/15/sport/spain-wins-fiba-basketball-world-cup-title/index.html