Монголын хүүхдийн төв номын сан Тайваний номоор номын сангаа баяжууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Монголын хүүхдийн төв номын сан Тайваний номоор номын сангаа баяжууллаа

Монголын хүүхдийн төв номын сан Тайваний номоор номын сангаа баяжууллаа

Монголын хүүхдийн төв номын санд Тайваний төв номын сангаас 136ш хүүхдийн ном бэлэглэлээ. Ихэнх ном нь олон улсын номын үзэсгэлэнгээс шагнал хүртсэн бүтээлүүд юм. Монголын хүүхдийн төв номын сангийн удирдлага хэлсэн үгэндээ, Тайваний төв номын сангаас тогтмол хүүхдийн ном бэлэглэдэгт талархал илэрхийлэхийн сацуу нийт 2000 орчим ном бэлэглэсэн нь Монгол уншигч хүүхдүүдийн оюун санааг нээн тэлж, ном унших дадлыг төлөвшүүлэхэд тус болж байгаад баяртай байна гэв.

Тайваний төв номын сангийн захирал хатагтай Зөн Шусиэн ном хандивлах үйл ажиллагаанд биечлэн ороцсон бөгөөд тэрээр хэлэхдээ, хятад хэл дээр хэвлэгдсэн номуудыг хятад хэл сурч байгаа сурагчид унших боломжтойгоос гадна Тайваний соёл, урлаг, нийгэм, ёс заншил зэрэг олон талаар ойлголт авах боломжтой юм гэлээ.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлэхдээ, орчин үеийн дижитал эрин үед Монгол улс аанай ном унших уламжлалт соёлоо хадгалж, номын санд байнга олон уншигч байх нь харагддаг бөгөөд Тайваниас бэлэглэсэн эдгээр сайн номнуудыг цаашдаа олон уншигч хүүхдүүд уншаасай гэж хүсч байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж