Хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар хуульч Д.Хишигбаяр болон  н.Бямбадорж нар  өнөөдөр /2019.09.16/ Авлигатай тэмцэх газарт /АТГ/  өргөдөл өглөө.

Хуульч н.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголбанк болоод “Монполимет” ХХК-тай холбоотой асуудлууд ихээхэн яригдлаа. Өөрөөр хэлбэл, “Монполимет” ХХК нь Монголбанктай 2003, 2005, 2006 оны нэгдүгээр сард арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг. Мөн 2007 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч алт олборлогч компаниудтай байгуулсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. Тэгсэн мөртлөө  2006 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр “Монполимет” ХХК-тай байгуулсан арилжааны гэрээг дахин сунгасан байгаа юм. “Монполимет” ХХК нь Монголбанкинд буюу монгол төрд төлөх ёстой 10.6 тэрбум төгрөгөө төлөөгүй гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой асуудлаар Монголбанк Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Дээрх гомдолтой холбоотойгоор “Монполимет” ХХК-аас 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Улмаар 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 230 дугаартай шийдвэр гаргажээ. Шийдвэрийн товч нь, Монголбанк /Улсын төв банк/ Ц.Гарамжавын "Монполимет” ХХК-иас 10 тэрбум 615 сая 924 төгрөг 551 мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрээр Монполимет ХХК-д арван тэрбум төгрөгийн төлбөр төлөх нь зүйтэй гэсэн тул Монголбанк болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж, Ерөнхийлөгч нь тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх үүргийг ажилтнууддаа өгсөн нь шударга бус байгаа юм. 

Хоёр асуудал  их анхаарал татаж байна. Монголбанк яагаад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа гомдол гаргах болов. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байхад  Монголбанкны эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  нь  яагаад давж заалдаагүй вэ гэдэг асуудал эргэлзээтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гомдол гаргаж байгаа нь  Монголбанкны нэр бүхий албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар өнөөдөр АТГ-т хандаад байна" гэв.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж