Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая! | News.MN

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая!

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая!

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая!

Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах гэж байна.

Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм.

Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, холбоод нэгдэн, жаргалтай амьдралын төлөөх “Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүллээ.

Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Жагаагаа хөл дээр нь босгож, голт зүрх нь болсон ганц охинтойгоо олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе!

Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрэх болтугай.

Дансны дугаар:

Хаан банк – 5076114356
Төрийн банк – 105700275109

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 66.181.171.34

Олоон жилийн өмнө талийгаач, зохиолч О.Дашбалбартай үзээд байсан сэтгүүлч мөн үү. Энэ нь бил үү, Мөнхбаясгалан нь бил үү. Энэ нь байх аа.

Avatar

МӨӨГИЙ 2019-09-16 103.240.241.110

ЯАСАН БИЕЭ ХАЙРЛАДАГГҮЙ ХҮН БЭ? С ВИРҮСИЙГ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС УСТГАХ ЭМ ТАРААГААД ӨЧНӨӨН ХҮН ЭДГЭСЭН ШҮҮ ? ОДОО ТЭР ЭМ ДАХИЖ ОРЖ ИРЭХЭЭ БОЛЬСОН ГЭСЭН ГАЙГҮЙ БАЙХАА

Avatar

Зочин 2019-09-16 202.21.124.129

Хөөрхий минь. Туслацгаагаарай манайхаан. Олны олон таван цэн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж