Трамп АНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Трамп АНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрөв

Трамп АНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан Саудын Арабын газрын тосны байгууламжууд халдлагад өртсөнтэй холбогдуулан газрын тосны зах зээлийн нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс шаардлагатай тохиолдолд АНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.

“Saudi Aramco”-д халдсан халдлагын цаана хэн байгаа талаар Эр-Рияд ямар санаа бодолтой байгааг АНУ сонсохыг хүсэж буй бөгөөд түүнийг үндэслэн ажиллах болно” хэмээн Трамп нэмж өгүүлжээ.

Саудын Арабын төрийн өмчийн “Aramco” компанийн үйлдвэр рүү өнгөрсөн бямба гаригийн шөнө Йемений хоутис босогчид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэний улмаас түүхий нефть боловсруулалт өдөрт 5,7 сая баррелиар багассаныг ВВС агентлаг мэдээлсэн. Йемений талаас 10 ширхэг нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглан дайрснаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж