Нойрондоо алмаазан бөгжөө залгижээ

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Нойрондоо алмаазан бөгжөө залгижээ

Нойрондоо алмаазан бөгжөө залгижээ

Калифорнийн оршин суугч нэгэн эмэгтэй нойрондоо гэмт хэрэгтнүүдээс айхдаа алмаазан бөгжөө залгижээ. Өдгөө 29 настай Женна Эванс гэмт хэрэгтнүүдийн халдлагад өртөж байна хэмээн хар дарж зүүдэлсэн байна.

Женна зүүдэндээ хурдны галт тэргээр зорчиж яваад “муу залуус”-тай таарч, үнэт эдлэлээ тэднээс нуухын тулд амандаа хийж залгижээ. Тэрбээр маргааш өглөө нь сэрээд юу болсныг санаж, нөхрийн хамт эмчид очсон байна. Эмч нар бүсгүйн "түүх"-ийг сонсоод ихэд гайхсан бөгөөд рентгенээр харж, бөгж Женнагийн ходоодонд байгааг тогтоожээ.

Бүсгүй фэйсбүүк хуудастаа “Би Лхагва гаригийн өглөө сэрээд, сүйн бөгж минь гарт байхгүй байгааг мэдэн, зүүдэндээ болсон явдлыг санаж, Бобб Хауэллийг сэрээн, бөгжөө залгиснаа хэлсэн” хэмээн бичсэн байна.

Хайртай залуугаасаа сүйн бөгж авч, гэрлэхийг удаан хүлээсэн учраас тэрбээр маш их уйлсан тухайгаа бичжээ. Эмч нар бөгжийг гаргаж авсныхаа дараа Женнагийн сүйт залууд өгсөн байна. Бобб Хауэллийг сүйн бөгжөө өгөхөд бүсгүй дахин залгихгүй хэмээн амлажээ.

Эх сурвалж: THE MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж