Манчестер Сити оноо алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Манчестер Сити оноо алдлаа

Манчестер Сити оноо алдлаа

Хөлбөмбөгийн ногоон талбайд шигшээ багуудын цугларалт өндөрлөж Европын лигүүд эргэн ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөг сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг Английн премьер лигийн 5-р тойргийн тоглолт явагдав.

Тойргийн эхний тоглолтыг Ливерпүүл клуб талбайдаа Ньюкасл Юнайтед клубыг хүлээн авснаар эхэлсэн бөгөөд талбайн эзэд С.Мане болон М.Салах нарын гоолоор өрсөлдөгчөө 3-1 харьцаатай хожин улирлын эхний 5 тоглолтоос бүгдэд нь ялалт авсан байна. Тэгвэл аваргын төлөө хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Манчестер Сити клуб Норвич Сити клубын талбайд зочлон 2-3 харьцаатай хожигдож улирлын эхний ялагдлаа хүлээв. Энэ тоглолтонд Норвич Сити клубээс К.МкЛеан, Т.Кантвил болон Финланд довтлогч Т.Пукки нар гоолдсон бол Манчестер Сити клубээс С.Агуэро, Родри нар гоол оруулжээ. Манчестер Сити энэ тоглолтонд хожигдсноор улирлын эхний 5 тоглолтоос 3 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой болоод байна.

Фрэнк Лампардаар удирдуулсан Челси клуб улирлын 2 дахь хожлоо Волверхэмптон Уондерерс багийн талбайгаас авлаа. Энэ тоглолтонд 21 настай Англи довтлогч Т.Абрахам хет-трик хийсэн бол Ф.Томори, М.Маунт нарын залуус тус бүр нэг гоол оруулснаар Челси клуб 5-2 харьцаатай ялалт байгуулжээ. Үүнээс гадна Тоттенхэм Хотспур клуб талбайдаа 4-0 харьцаагаар Кристал Палас клубыг, Манчестер Юнайтед клуб М.Рашфордын гоолоор Лейстер Сити клубыг тус тус хожиж ээлжит оноогоо авсан байна.

5 тойргийн сүүлийн 3 тоглолтын 2 нь урьд шөнө явагдсан бол маргааш шөнө Астон Вилла клуб талбайдаа Вест Хэм Юнайтед клубыг хүлээн авснаар өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж