Э.Цэндбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Э.Цэндбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Манай хойд хөрш ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-д 57 кг-н жинд өрсөлдөж буй манай тамирчин Э.Цэндбаатар өчигдөр (9 сарын 15) эхний өрсөлдөгчөө хожиж дараагийн шатанд шалгарлаа. Жакарта-2018 Азийн наадмын алт, 2019 оны ААШТ-ий аварга Э.Цэндбаатар анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд түүний эхний өрсөлдөгч нь Киргизстаны боксчин Мунарбек Сейтбек Уулу байсан юм. Тэрээр тэмцээний эхний шатанд хийлээд байсан бол дараагийн шатанд Киргизстаны боксчинтой тулалдаж 5 шүүгчийн санал нэгтэйгээр 5-0 харьцаатай ялалт байгуулж 3-р шатанд шалгарлаа. Дэлхийн аваргын эхний тулаанаа амжилттай хийгээд буй залуу тамирчин Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч нь Унгарын боксчин Роланд Галос байх юм. Хэрвээ манай боксчин 17-ны өдөр Унгарын боксчинг хожиж чадвал шөвгийн наймд Ирланд болон Канадын тамирчдын хожсонтой нь тулалдана.

Өнөөдөр тэмцээний 69 кг-н жинд өрсөлдөж буй Г.Баярхүү дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ. Түүний эхний өрсөлдөгч нь Тайваны Пан Хунг-мин байх юм. Тайвань боксчин тэмцээний 1-р шатанд Украйны боксчинг 3-2 харьцаатай хожиж 2-р шатанд манай боксчинтой таарч байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж