Ким Жон Ун Трампад захидал илгээн, Пёньянд уулзахыг урьжээ | News.MN

Ким Жон Ун Трампад захидал илгээн, Пёньянд уулзахыг урьжээ

Ким Жон Ун Трампад захидал илгээн, Пёньянд уулзахыг урьжээ

Ким Жон Ун Трампад захидал илгээн, Пёньянд уулзахыг урьжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал илгээн, Пёньянд уулзахыг урьсан талаар дипломат албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан Өмнөд Солонгосын сонин Даваа гаригт мэдээлсэн байна.

Цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх хоёр орны хоорондын хэлэлцээрийн талаарх хоёр дахь захидлаа Ким Хойд Солонгос ойрын зайн тусгалтай пуужин харвахаас долоо хоногийн өмнө Трамп руу илгээжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын гурав дахь долоо хоногт илгээсэн тус захидалдаа Ким Трамптай дахин дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай нэгэн эх сурвалж “Joongang Ilbo” сонинд мэдээлсэн байна.

Цагаан ордон, АНУ-ын Төрийн департамент, НҮБ дахь Хойд Солонгосын төлөөлөгч энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа аж.

Трамп, Ким нар өнгөрсөн зургадугаар сараас хойш гурвантаа уулзан, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар яриа хэлэлцээ хийж, мэдэгдэхүйц ахиц гаргасан билээ.

Хоёр улсын удирдагч өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд дээд хэмжээний уулзалт хийсэн. Түүнээс хойш буюу өнгөрсөн зургадугаар сард Трамп, Ким нар хоёр Солонгосын цэрэггүй бүс (DMZ)-д уулзаж, зогсонги байдалд орсон хэлэлцээгээ дахин үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tso 2019-09-16 43.228.130.96

ДБНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж