Бобби Кристина Брауныг найз залуу нь хордуулсан гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Бобби Кристина Брауныг найз залуу нь хордуулсан гэлээ

Фото: ТАСС

 

Эмгэнэлтэйгээр таалал төгссөн Уитни Хьюстоны охины  асран тэтгэгч Беделия Хэнгрув талийгаачийн найз залууг шинээр яллаж байна. Найз залуу нь талийгаачийг хордуулаад ухаан алдсаных нь дараа хүйтэн устай ваннанд доош нь харуулан тавьсан гэж асрагч эмэгтэй мэдэгдлээ.

 

Зургадугаар сарын 24-нд Уитни Хьюстоны охиныг  асрагч  Бобби Кристина Брауны нэрийн өмнө Никийг  шүүхэд өгч, охины байфрэнд нь түүнийг зодсон, санаатайгаар сэтгэлийн дарамт үзүүлсэн, ухаангүй байхад нь данснаас нь мөнгө хулгайлсан гэх мэтийн гомдол гаргасан байв. Одоо Беделия Хэнгрув гомдолдоо шинэ ялалгааг нэмлээ.

 

Америкийн домогт дуучин  Уитни Хьюстоны охин  Бобби Кристина Брауныг Нью-Жерсийн Фэйрвью оршуулгын газар эхийнх нь булшны дэргэд нутаглуулжээ. Уитни Хьюстоны охины цогцост хийсэн задлан шинжилгээ нь үхлийн шалтгааныг нь олоогүй юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж