"French town Golf Cup 2019" гольфийн тэмцээн амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

"French town Golf Cup 2019" гольфийн тэмцээн амжилттай боллоо

"French town Golf Cup 2019" гольфийн тэмцээн амжилттай боллоо

“French town” ХХК-ийн нэрэмжит “French town Golf Cup 2019″ гольфийн анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдөр боллоо. Тус тэмцээнд Монголын гольфийн холбооны  гишүүд болон Хятад, Франц, Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцсон юм. Тэд амралтын нэг өдрөө цэвэр агаар, тав тухтай орчинд оюуны болон биеийн алжаалыг тайлж өнгөрөөсөнд сэтгэл өндөр байв.

“French town” ХХК сүүлийн гурван жил Монголын гольфийн холбоотой хамтран ажиллаж ирсэн бөгөөд жил бүр өсвөр насныханы дунд гольфийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил  Монголын гольфийн холбооны  гишүүдийн дунд  “French town Golf Cup 2019″ тэмцээнийг  зохион байгуулж, ивээн тэтгэгчээр  нь ажиллажээ.

Монголын гольфийн холбооны Нарийн бичгийн дарга Б.Пүрэвбаатар  тэмцээний талаар хэлэхдээ Гольфийн сезон үе нь дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. “French town Golf Cup 2019″ тэмцээний хувьд сезон дуусахаас өмнөх тэмцээнүүдийн нэг гэж хэлж болно. Нийтдээ 72 хүн бүртгүүлснээс 65 тамирчин оролцлоо. “French town” ХХК анх удаагаа бие дааж ивээн тэтгэснээрээ онцлог байлаа. Манай холбоо бол сонирхогчдын гольфийн холбоо. Нийт 150 гаруй гишүүнтэй. Гишүүд маань тэмцээнүүдэд идэхтэй оролцдог. Улирлын туршид гишүүдийнхээ тоглолтын үзүүлэлтээс  хамаарч оноо өгдөг” гэлээ.

Тэмцээн эрэгтэй,  эмэгтэй Медалист, Handycap буюу ур чадварын оноогоор, Longest drive буюу хамгийн хол цохилт, Nearst to the pin буюу нүхэнд хамгийн ойр цохилт гэсэн төрлүүдэд  шилдгүүдийг шалгарууллаа. Сонирхогчдын хүрээгээ жил бүр тэлж буй, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэхүү спортын тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өндөрлөсөн юм.

“French town Golf cup 2019″ тэмцээнд Монголын гольфийн холбооны гишүүн Б.Алтайбаатар, Я.Баярхүү, Ж.Маргад нар  эхний гурван байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд  н.Батнаран шалгарлаа.

Handycap буюу ур чадварын оноогоор Л.Зоригт тэргүүн байранд, удаах байруудад Сатоко Сако, Х.Тэлмэн нар шалгарав. Харин Longest drive буюу хамгийн хол цохилт төрөлд эрэгтэйчүүдээс Ж.Маргад, эмэгтэйчүүдээс н.Ариунтуяа нар тэргүүллээ.

Nearst to the pin буюу нүхэнд хамгийн ойр цохилт төрөлд эрэгтэйчүүдээс Уoon Jaе Sik, эмэгтэйчүүдээс  Сатоко Сако нар шалгарав.

Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй гольфийн спортыг сонирхогчдын тоо өсөж байгаа бөгөөд тэдний ур чадвар ч сайжирч байгаа нь энэ спорт манай оронд хурдацтай хөгжиж буйг илтгэн харуулж байна.

Сонирхуулахад, Монголын Гольфийн Холбоо (МГХ) анх 2001 онд гольфийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор албан ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж