Супер шуурга Тайванийг дайран өнгөрч байна

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Супер шуурга Тайванийг дайран өнгөрч байна

Фото: РИА Новости

 

Далайн супер  хар шуурганы улмаас бямба гаригийн өглөө Тайванийн арлын сая шахуу хүний цахилгаан тасарчээ. Энэ тухай Weather телевиз мэдээллээ.

 

CNA телевиз тодруулснаар, хар шуурганы улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон байна. Гучаад хүмүүс гэмтэл бэртэл авчээ.

 

Тайвань, Хятад хоёр  энэ хагас сайн өдөр шуурга орж ирэх аюултай газруудаас 7000 хүнийг нүүлгэж, нислэг болон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна. Бараг 30 мянгаад зорчигчид  сааталтай учирчээ.

 

Марианы ольтригийн Сайпан арлаар далайн хар шуурга  "Соуделор»  наймдугаар сарын 2-нд дайран өнгөрөхдөө ихээхэн  сүйрлийг дагуулжээ. 350 орчим хүмүүс нуувчинд амь хорогдсон байлаа.

 

"Соуделор"  гэдэг нэрийг энэ шуурганд  Холбооны нэгдсэн Микронези өгсөн байна. Марианы ольтригийн хамгийн өмнө хэсгийн Гуам гэдэг микронезийн арлуудаас 1650 км-ийн зайд орших Понней арлын домогт удирдагч тийм нэртэй байсан гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж