Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг Эрчим хүчний яамтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг Эрчим хүчний яамтай хамтран ажиллана

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг Эрчим хүчний яамтай хамтран ажиллана

Дэлхийн эрчим хүчний 24 дүгээр конгрессын хуралд оролцож буй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ төв байранд зочилж, тус агентлагийн ерөнхий захирал Франческа Ла Камертай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол улсын санаачлагаар хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах судалгааны төслийн талаар танилцуулав.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Франческа Ла Камер хариу хэлэхдээ IRENA агентлаг нь Монгол улсын бүс нутгийн эрчим хүчний хангамжийн талаар гаргаж буй санаачлагыг дэмжиж байна хэмээн онцлоод цаашид Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулахад төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний IRENA агентлаг нь АНЭУ-ын Абу Даби хотын Масдар хотод байрладаг бөгөөд Масдар хот нь сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүч ашиглах, усны хэмнэлт болон хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодит шийдлүүдийг хэрэгжүүлэн хөгжүүлж буй “ногоон байгууламж” бүхий хот юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж