Немцовыг хоёр гар буугаар зэрэг буудан хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Немцовыг хоёр гар буугаар зэрэг буудан хөнөөжээ

фото ТАСС

 

Улстөрчийн авсан сумнуудын шарх нь алуурчин гэгдэх  хүний мэдүүлэгтэй таарахгүй байгаа нь тогтоогдов. Эмнэлэгийн шинжээчдийн шинжилгээ тийм хариуг гаргалаа. Шинжээчид Борис Немцовыг хоёр янзын гар буугаар буудсан гэж үзжээ.

 

Борис Немцовыг Москва голын гүүрэн дээр хоёрдугаар сарын 27-нд буудан хөнөөсөн юм. Басманы районы шүүхийн шийдвэрээр уг аллагын хэрэгт сэжиглэгдсэн Чеченийн ДХЯ-ны "Север" сумангийн орлогч дарга Заур Дадаев, Анзор Губашев, тэдний хамсаатнууд болох Хамзат Бахаев, Шадид Губашев, Темерлан Эскерханов нарын таван хүн  урьдчилан хорих газарт хоригдож байна. Хэргийн сэжигтэн "Север"  сумангийн офицер асан Руслан Геремеев хаа байгаа нь тодорхойгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж