Хүн дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Хүн дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Хүн дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд  нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон бөгөөд  хоёр  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Есдүгээр сарын 14-ний   өдрийн  18.00 цагийн Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж таван тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насыг нь хохироожээ. Автомашины жолооч  хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
  • Мөн энэ өдөр  Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч  Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг  хохироосон хэргүүд гарсан байна.

Явган зорчигч та бүхэн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвшихийг ТЦА-аас зөвлөж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж