Өсвөрийн шигшээ баг БНХАУ-д очлоо

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шигшээ баг БНХАУ-д очлоо

Монголын хөлбөмбөгийн 15 хүртэлх насны шигшээ баг БНХАУ-ын Вэйнань хотноо “Торгоны зам” Олон улсын тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирлээ. Серб мэргэжилтэн Войислав Бралушичийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж буй манай өсвөрийн хөлбөмбөгчдийн хувьд “Торгоны зам” цомын тэмцээн ирэх 9-р сард Улаанбаатар хотноо зохиогдох Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын өмнөх томоохон сорилт, бэлтгэлжилт болох учиртай.

БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоо энэ жилээс эхлэн өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд “Торгоны зам” Олон улсын тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд анхдугаар тэмцээнд зохион байгуулагч орон БНХАУ-аас гадна Монгол, Узбекистан, Киргизстаны шигшээ багууд өрсөлдөнө. Тэмцээн тойргийн журмаар явагдаж аваргаа тодруулна.


“Торгоны зам-2015” тэмцээнд Монгол улсын 15 хүртэлх насны өсвөрийн шигшээ баг 19 тоглогчийн бүрэлдэхүүнтэй Вэйнань хотноо  ирээд байна. Тэмцээн 8-р сарын 10-ны өдөр эхлэх бөгөөд энэ өдөр  манай баг эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийх бол 12-ны өдөр Узбекистан, 14-ний өдөр Киргизстаны өсвөрийн шигшээ багтай өрсөлдөх юм. Өсвөрийн шигшээ баг тамирчид өнөөдөр тэмцээний эхний бэлтгэлээ хийнэ. 

Эх сурвалж: the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж