Дайчид зочид буудалд халдан хүмүүсийг барьцаалав

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Дайчид зочид буудалд халдан хүмүүсийг барьцаалав

 

“Библос” буудалд барьцаалагдсан  хүмүүсийн дунд нэг орос байгаа гэнэ. Францын хэвлэлд мэдээлснээр, Мали улсад байгаа НҮБ-ын ажиллагааны гурван орос нисгэгчийг террористууд барьцаалах гэж байсан гэнэ. Гэтэл нисгэгчдийн Севар дахь цэргийн баазад байрлуулсан байв.

 

Зэвсэглэсэн бүлэг хүмүүс баасан гаригт Малийн Севар хотын зочид буудалд довтлон түүнийг эзлэжээ. Энэ үеэр долоон хүн алагдсаны дөрөв нь Малийн цэргийн албан хаагч, хоёр нь террористууд мөн гадаадын нэг иргэн байна.

 

Наймдугаар сарын 8-ны өглөө Мали улсын Севар хотод террористуудын эзэлсэн буудлаас барьцааны хүмүүсийн заримыг нь чөлөөлсөн байв. Малийн цэргийнхэн уг буудлыг бүслээд  тусгай ажиллагаа явуулж байна.

 

Францын зарим хэвлэлийн мэдээгээр чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд таван гадаадын хүн байгаа ажээ. Тэднийг тус орны нийслэл Бамакод авчирчээ. Ямар үндэстнүүд гэдгийг хэлээгүй байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж