Х.Хатанбаатар ОХУ-д охиныхоо хамт ой тогтоолтын гайхамшгийг үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Х.Хатанбаатар ОХУ-д охиныхоо хамт ой тогтоолтын гайхамшгийг үзүүлжээ

Х.Хатанбаатар ОХУ-д охиныхоо хамт ой тогтоолтын гайхамшгийг үзүүлжээ

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлгийн өчигдрийн /2019.09.15/ дугаарт амжилттай оролцон үзэгчид шүүгчдийг гайхшруулжээ.

Тэрбээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, чээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин билээ.

Өдгөө 36 настай Х.Хатанбаатар нь 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.

Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулахаар Монголын оюун ухааны академийг 2010 онд байгуулсан ба өнөөдөр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

Эх сурвалж: RUSSIA.TV

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж