“Ачит Зэс” компани дөрөв дэх улирлын хувьцааны ногдол ашгаа олгож эхэллээ | News.MN

“Ачит Зэс” компани дөрөв дэх улирлын хувьцааны ногдол ашгаа олгож эхэллээ

“Ачит Зэс” компани дөрөв дэх улирлын хувьцааны ногдол ашгаа олгож эхэллээ

“Ачит Зэс” компани дөрөв дэх улирлын хувьцааны ногдол ашгаа олгож эхэллээ

Монгол Улсад анх удаа баялгийг бүтээж байгаа ажилчид үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа гаргаж, эзэмшүүлэх ажлыг анх “Ачит-Ихт” ХХК санаачлан, “Ачит Зэс” охин компани байгуулан 2018 оны 9-р сарын 15-ны өдөр эхлүүлж байсан бөгөөд тус компани нь 4 дэх улирлын ногдол ашгаа нэг жилийн ойн дээрээ олгож эхэллээ.

“Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр үйл ажиллагааны нээлтээ хийснээс хойш даруй 5 жил болжээ. Энэ хугацаанд “Ачит-Ихт” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 159 орчим тэрбум төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 9.7 тэрбум төгрөгийг ашиглалтын төлбөрт төлсөн байна. Мөн үүсмэл ордын 01 тоот тусгай зөвшөөрөл авч, үүсмэл ордын нөөцийг баталгаажуулж, ТЭЗҮ-ийн тодотголоо хийж, орон нутагт 220 хүнийг ажлын байраар ханган тогтвортой ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь “Ачит Зэс” охин компанийн давуу эрхийн хувьцааг “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад зориулан гаргасан бөгөөд хувьцааны хүүгийн ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй юм. Энэ нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их юм.

“Ачит-Ихт” ХХК нь 2019 оны 1 дүгээр сард Лондонгийн металл биржийн гишүүн болсон нь катодын зэсийн үйлдвэр байгуулагдсаны таван жилийн ойн босгон дээр тохиосон чухал үйл явдал байв. Ойгоо угтан эрдэм шинжилгээний хурал, урлаг, спортын наадам, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээг санхүүжүүлэн зохион байгуулж байгаагийн нэг нь 2020 оны “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болох “Мөсөн өргөө” бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлж байгаа юм.

Энэхүү “Мөсөн Өргөө” нь 3600 хүртэлх хүний  суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой аж.

Энэхүү Мөсөн өргөөний бүтээн байгуулалт нь “Ачит-Ихт” ХХК-ийн 5 жилийн ойгоо угтан  хийж байгаа томоохон ажлуудын нэг юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж