Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Барак Обама 2014  оны амралтын үеэр. Фото: Rick Friedman / Isp Poo / lUPI / Global Look

 

Ерөнхийлөгч Барак Обама  амралтаа арлын Мартас-Винъярд гэх газар өнгөрөөнө хэмээн Associated Press дамжуулжээ.

 

Төрийн тэргүүний гэрбүл төлөвлөснөөс нэг хоногийн өмнө амрахаар Цагаан ордноос баасан гаригт хөдөлжээ. Хоёр охин нь цуг амарна.

 

Ерөнхийлөгч 17 хоног амарна. Ерөнхийлөгч болсноосоо хойш Обама зургаа дахь удаагаа амарч байна. Энэ удаа тэрээр Мартас-Винъярд амралтад амрах юм. Хоёр дахь удаагийн сонгуулийн үеэр тэр амраагүй.

 

Амралтын газрын арлын хойд хэсэг дэх бөглүү эдлэнд Обама амарна. Тэнд Обама өнгөрсөн онд амарсан юм. Эдлэн нь 12 сая долларын үнэлгээтэй бөгөөд тэнд унтлагын долоо, угаалгын есөн өрөөтэй. Амралтын үеэр Обамагийн албан ёсны ажил хэрэг дэгд нь төлөвлөгдөөгүй байна. Түүний туслахууд амралтаар нь дагалдах юм.

 

Өнгөрсөн онд Обама амарч байхдаа хоёр удаа дуулиантай үйл явдлуудаас болон олон нийтэд хандсан байв. Эхний үйл явдал нь америк сэтгүүлч Жеймс Фоулийг террористууд цаазалсан явдал боллоо. Дараагийнх нь Фергюсон хотод өнгөт арьстныг цагдаагийн офицер буудсан хэргийн улмаас тэнд эсэргүүцэл гарсан  хэрэг байлаа.

 

Фоулийг хөнөөснийг мэдээлэн алуурчдыг буруусгасны дараа  Обама гольф тоглохоор яваад шүүмжлэлд өртөж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж