Хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ

Хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ

НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” төсөл, бүтээлийн  уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан.

Гэрэл зургийн уралдаанд нийт 71 бүтээл ирүүлснээс Ж.Ганзоригийн ”Хогон дундах бидний ирээдүй” бүтээл нэгдүгээр байрт, Б.Төрбатын “Хашгираан” бүтээл хоёрдугаар байрт, В.Баттулгын “Чимээгүй хот” бүтээл гуравдугаар байрт, тусгай байрт Д.Даваанямын “Хүний мөр”, Б.Рэнцэндоржийн “Манай хашаа сайхан байвал бусад нь хамаагүй”, Г.Өнөболдын “Бидний ирээдүй ямар орчинд тоглож байна вэ?”, Н.Түвшинтөгсийн “Байгаль бидний толь” бүтээлүүд тус тус шалгарлаа. Гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа.

Бүтээлийн уралдаанд ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн “Үнсэн үрэл” бүтээл шалгарч,  удаах байрт “Эрин үе конскракшн” ХХК-ийн ариун цэврийн байгууламжийн шийдэл болох ”Хэрэглээ” бүтээл, гуравдугаар байрт “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ын “Бөсгөсөн шохой” бүтээл шалгарлаа. Мөн тус уралдаанд 14 төсөл ирснээс Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Адъяабаатарын “Хогийн ургамал хог биш” төсөл нэгдүгээр байрт, Газарзүй–Геоэкологийн хүрээлэнгийн “Хог хаягдалгүй орчин” төсөл хоёрдугаар байрт, “Пластик центр” ХХК-ийн зөвлөх инженер Л.Санжаасүрэнгийн “Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төсөл гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Цаашид шалгарсан төсөл, бүтээлийг дэмжих, иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах болно.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж