Трамп: Улстөрчид том бизнест үйлчилдэг

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Трамп: Улстөрчид том бизнест үйлчилдэг

 

Афганистан  бол Барак Обамагийн гадаад бодлогын амжилтгүй алхам гэдгийг  бүгд найрамдахчуудын  нэр дэвшигчид  халз маргаанаараа ихээхэн ярьцгаав. Төрийн тэргүүнийг мөн өрсөлдөгч нараа нэлээдгүй шүүмжлэв.

Огайо  мужийн энэ тайзнаа сонсогчид  нутгийн хөлбөмбөгийн багаа үзээд дассан байгаа. Гэхдээ бүгд найрамдахчуудын нэр дэвшигчдийн мэтгэлцээн нь үндэсний хэмжээнийх юм. Хоёр цагийн прайм таймын шууд нэвтрүүлэг, арван нэр дэвшигч гээд сонирхолтой. Гэхдээ тэдний дундаас Дональд Трамп онцгой анхааралд байв. Тэрээр бүгд найрамдах намд үнэнч байна гэдгээ хэлэхээс татгалзав. Үзэгчид шуугилаа. Гэвч удалгүй анхаарал  улсын  хүнд асуудлуудад чиглэгдлээ. Кибер довтолгоонд Америк өртөмтгий гэж ярьлаа. Сүүлчийн хакеруудын довтолгоог хийсэн гэж Оросыг муулахын зэрэгцээ, Хилларийн цахим шуудангийн талаар Висконсин мужийн захирагч  өгүүлэв. Эдийн засаг ч яригджээ.

 

Хатуу шүүмжлэл, хүчний бодлогыг нэр дэвшигч нар барьж байв. Тухайлбал, Иракт нэвтэрсэн нь алдаа байсан, Исламын улс  гэх террористуудыг төрүүлсэн гэж Жэб Буш хэлжээ.

 

"Манай лидерүүд бол мангарууд!"  гээд Дональд Трамп  үгээ эхлээд Америкийн улстөрчид том бизнесийн ашиг сонирхлыг л хамгаалдаг гэлээ. Түүнтэй маргах хүн гарсангүй. Өнөөдөр зэрэгцэн зогсож байгаа хүмүүсийн ихэнхийг ивээн тэтгэсэн гэв. Бас л ийм шалтгаанаар түүний хуриманд Хиллари очсон байсныг тэр дуулгаад авлаа.

 

Тэргүүн хатагтай асаныг  Ардчилсан намын халз мэтгэлцээн аравдугаар сард эхлэх үеэр л  телевизээр харж болно. Бүгд найрамдахчууд халз мэтгэлцээнээ эртнээс эхлүүлэн сонгогчдын үнэлгээний дүгнэлтээ тогтоохоор оролдож байна.

 

Нэр дэвшигчид эхний харцаар таалагдах хүсэлтэй. Гэхдээ тэдэнд сонгогчдоо татах хангалттай хугацаа байгаа. Намынхаа  ганц нэр дэвшигчийг  албан ёсоор зарлах Бүгд найрамдах намын конвенци  жилийн дараа л болох юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж