Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр М.Цэвэлмаа тодорчээ. Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.09.15/ Холидэй Инн зочид буудалд болж, тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан байна.
Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдах дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг өнгөрөгч хавар хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.
Энэ жилийн хувьд шилдгийн шилдэг 11 гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдөж, цорын ганц ялагч эх орноо төлөөлөн “Miss World-2019” тэмцээнд оролцон, дэлхийн 130 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхтэй боллоо. Монголоос оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа билээ. Тодруулбал, мисс А.Баярцэцэг “People’s choice” номинацийн ялагчаар тодорч, шилдэг 11 дүгээр байр, мисс Ц.Энхжин шилдэг 15-д багтсан. Тэгвэл өнгөрсөн жилийн мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөсөн.










А.СҮРЭН
Зочин 2019-09-16 119.40.99.56
Aygui zow ohin shig sanagdsan shuu kkk
Doctor Naraa 2019-09-16 202.126.89.92
Эмч хүн Дэлхийн миссийн тэмцээнд явуулахаар болсонд баяртай байна. Эмч мэргэжил гэдэг өөрөө оюунлаг хүмүүнлэг байдлын шалгуур Амжилт хүсэе
Зочин 2019-09-16 202.126.89.92
Joohon sonin zuragnuudiig ni tawichijee. Amidaaraa bol hoorhon ohin l bdg shd
Zochin 2019-09-16 103.57.95.219
Delhiin missd Mongol ulsaa tuluulun yavah gj bgaa ohindoo amjilt husie, estoi huurhun ohin bna lee zunduu harj bsn. Zuragaar bitgii dugnee
Зочин 2019-09-16 202.126.89.34
Өнөөдөр харсан гоё охин байлээ
Зочин 2019-09-16 202.9.44.170
Ooo tegeed neg joohon tolgoi saitai, hel ustai, uw tegsh ohin ywuulaj boldoggui ymuudaa. Arai gej anagaah tugssun tolgoi muutaiduu ohin doo. Amjilt husey daa bair awna gej goridood ch yahaw eh orniihoo neriig unagahgui irehiig l bodooroi
Зочин 2019-09-16 202.126.88.138
Good luck beauty 😍
Зочин 2019-09-16 202.126.88.133
Дэлхийн миссийн титэмийг тэргүүндээ залж, эх орондоо авчирах болтугай. Хурай хурай хурай
Зочин 2019-09-16 202.126.88.192
Монголоо төлөөлөн оролцох гоо бүсгүйдээ амжилт ☺️
Зочин 2019-09-16 202.126.88.192
Saihan buhniig husey
Зочин 2019-09-16 202.126.89.247
Uzuuleed uguurei
Зочин 2019-09-16 202.126.89.247
Mongolchuud evtei baihdaa huchtei uragshaa amjilt
Зочин 2019-09-16 202.126.88.222
Woow uzesgelentei 😍
Зочин 2019-09-16 202.126.88.231
Амжилт бүхний дээийг хүсэе. Монголчууд чадна аа 💪
Нарка 2019-09-16 202.126.88.138
Гадаад болон дотоод гоо сайхан зэрэг бүрдсэн сайхан найздаа амжилт 😘
Зочин 2019-09-16 66.181.184.15
Даруухан намбалаг үнэхээр сайхан охин байна лээ. Өндөр амжилт хүсье
Зочин 2019-09-16 64.119.23.189
Бүхий л талаараа үлгэр дууриалал болсон дайчин бүсгүй дээ амжилт 😘
Зочин 2019-09-16 64.119.23.189
Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байлээ. Тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсэе
Эх орноо бод 2019-09-16 64.119.25.155
Баба Яга буюу шулмас эмгэн шиг ямар эвгүй царайтай хүүхэн Монголыг төлөөлөх болчихвоо , заавал улс нь муу болохоор бусад нь бас тийм байх албатай юм шиг байхын.Наад хүүхнээ хурдан Солонгос явуулж унжгар урт хамарыг нь тайруулж эхлээд нэг хүн харахааар болгооч дээ
Зочин 2019-09-16 103.9.89.18
Шанаагаа яаж багасгахаа бодоорой
onom 2019-09-16 202.70.34.30
Фото-ны асуудал бас байгаа байхаа. За тэгээд төгс гэж юу байхав.
Зочин 2019-09-16 202.126.89.61
Хөөрхөн охин байна Эмч гэдэг бол маш том давуу тал шүү Амжилт
zochin 2019-09-16 66.181.185.48
manay missuud tsaray muutay yumaa