"Дэлхийн мисс-2019" тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

"Дэлхийн мисс-2019" тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо

Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр М.Цэвэлмаа тодорчээ. Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.09.15/ Холидэй Инн зочид буудалд болж, тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан байна.

Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдах дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг өнгөрөгч хавар хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.

Энэ жилийн хувьд шилдгийн шилдэг 11 гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдөж, цорын ганц ялагч эх орноо төлөөлөн “Miss World-2019” тэмцээнд оролцон, дэлхийн 130 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхтэй боллоо. Монголоос оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа билээ. Тодруулбал, мисс А.Баярцэцэг “People’s choice” номинацийн ялагчаар тодорч, шилдэг 11 дүгээр байр, мисс Ц.Энхжин шилдэг 15-д багтсан. Тэгвэл өнгөрсөн жилийн мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөсөн.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж