Шинэ iPhone 11 авах дарааллыг 500 мянган рублиэр зарж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Шинэ iPhone 11 авах дарааллыг 500 мянган рублиэр зарж байна

Шинэ iPhone 11 авах дарааллыг 500 мянган рублиэр зарж байна

Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад долоо хоноогүй байна. Шинэ iPhone утаснуудыг АНУ-д есдүгээр сарын 10-наас, Европын улсуудад есдүгээр сарын 13-наас, Орост 20-ноос борлуулах юм. Гэсэн ч дарааллын үнийг шагчид 500 мянга хүртэл рублиэр зараад эхэллээ хэмээн онлайн худалдааны Avito болон Юла комапнийн хэвлэлийн алба РИА Новости-д мэдээллээ.

Шинэ утаснуудын захиалгыг есдүгээр сарын 18-наас авч 20-ноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. iPhone 11 59,99 мянган рубль, iPhone Pro 89,99 мянган рубль, iPhone Pro Max 99,99 мянган рубль байх ажээ. Гэхдээ энэ багтаамж багатай утасны үнэ юм. 512 гигабайт багтаамжтай iPhone 11 Pro Max хамгийн үнэтэй буюу 131,99 мянган рубль байх юм.

Уламжлал ёсоор шинэ утаснуудыг дамжуулан зуучлагчдын дэлгүүрээр нэг өдөр нэгэн зэрэг борлуулж эхлэх ч эдгээр дэлгүүрийн гадаа аль хэдийнэ дараалал үүсчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж