Өвөө, эмээ нар ач нараа харахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Өвөө, эмээ нар ач нараа харахыг хүсч байна

Өвөө, эмээ нар ач нараа харахыг хүсч байна

Сүүлийн 100 жилд ач нарын тоо 6,7 дахин буурчээ хэмээн Оросын Эдийн засгийн их сургуулийн Бүс нутгийн хөгжлийн судалгаа төвийн орлогч дарга Елена Егорова РИА Новости-д мэдээллээ.

ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Орост 60-аас дээш насны 32 сая, 30-39 насны 24,4 сая, 1-9 насны 18 сая, 10-19 насны 14,7 сая, 20-29 насны 17,3 сая, 40-49 насны 20,3 сая, 50-59 насны 19,8 сая хүн, нийт 146,781 сая хүн амьдарч байна.

"Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн нас руу орж байгаа хүмүүс, хөдөлмөрийн наснаас гарч байгаа хүмүүсийн хоорондох зөрөө алдагдаж байна. Үүнийг ач нар болон өвөө эмээ нарын тооны харьцаанаас харж болно. 1926 онд 100 эмээ, өвөө тутамд 542 ач, зээ ногдож байсан бол энэ тоо 2002 онд 87, 2019 онд 81 болон буурчээ” хэмээн Егорова хэллээ.

Оросын хүн ам хөгширч, ахмадуудын нураан дээрх ачаалал нэмэгдэж байгаа учраас тэдэнд зориулсан нийгмийг бодлогыг эргэн харах хэрэгтэй гэж шинжээч үзэж байна. 1926 онд 50-59 насны  1000 хүнийг 10-19 насны 3653 залуу хүн нөхөж орж ирдэг байсан бол энэ тоо 1959 онд 1631, 2002 онд 1505, 2010 онд 697, 2019 онд ердөө 745 болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж