ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин хорилоо

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин хорилоо

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин хорилоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /ЭМДЕГ/ Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг  н.Баяраа нарыг 48 цагийн хугацаатай цагдан хориод  сулласан билээ. Тэгвэл тэднийг гэрт нэг хонуулаад буцаад есдүгээр сарын 14-ны өдөр Ч.Алтанхуяг, н.Баяраа нарыг нэг сарын  хугацаатай  461 дүгээр ангид хорьжээ.

Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн.

Ч.Алтанхуяг нь 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. 

Ийнхүү албан тушаалаа хууль бусаар ашигласан гэх хэргээр шалгагдаж буй түүний  хөрөнгө орлогыг сонирхуулъя.  Ч.Алтанхуяг  2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо ХОМ-тээ мэдүүлсэн байна. Тэрбээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай  талбай,  дөрвөн авто зогсоолтой бөгөөд эдгээрийг нь  845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй гэжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж