Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ | News.MN

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө дуусах шатандаа орж байна.

Тэгвэл өнөөдөр /2019.09.16/ гүүрийн үндсэн хөдөлгөөнийг нээнэ. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  хэлэхдээ “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв. Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад харилцааны яамнаас Хоме плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 49.0.212.2

Гадныхны хийсэн юмыг харж, хөөрч бахдах юу байнаа, наад чинь эргүүлэн төлөх хүүтэй зээлээр кужааа нарын хийсэн гүүр, худлаа бөөн том сонгуулийн шоу болгоцон шааажээнэ

Avatar

lol 2019-09-16 103.229.122.203

home olazag nuraagaachee

Avatar

Зочин 2019-09-16 103.229.122.203

home plaza gej gaitai gazraa zailuulaachee

Avatar

Хоумплазаг тойрох гэж бөөн түгжрэл үүснэ 2019-09-16 124.158.126.107

тэр Хоумплазаг тойрох гэж бөөн түгжрэл болно. Гүүрэн дээрээ түгжрэл үүснэ дээ. И-мартын түгжрэл бас нэмэгдэнэ.

Avatar

зочин 2019-09-16 202.21.124.18

Нээнэ гээд л хоног өдөр заагаад шоудаад байх ямар хэрэг байнаа. Зам, барилгын ажил гэдэг ярвигтай, барьж дууслаа ч хяналт шалгалт, бичиг баримтын ажил маш ихтэй, хөдөлгөөн нээх энэ тэр нь тодорхой процедур, журамтай шүү дээ. Гүйцэтгэгч нарыг ингэж хий шахамдуулах, иргэдийг төөрөгдүүлэх хэрэггүй. Болсон үед нь л хөдөлгөөнөө нээх хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2019-09-16 66.181.161.45

Хэт их шахвал цаадуул чинь чанаргүй дутуу юм хийгээд өгчихнө шүү!!!

Avatar

Зочин 2019-09-16 64.119.25.207

ҮХСЭН ОЦГОР. ХОУМПЛАЗАА ДАХИАД ТОЙРООД ОРООХООР ТЭНДЭЭ ГАЦДАГ ЮМ БГААЗ ДЭЭ. ЯДАЖ БАЙХАД ЕМАРТЫН ТҮГЖРЭЛ НЬ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЧЭЭД БДАГ. НААД ГҮҮРЭЭ ШУУД НЭВТ УРУУДААД ХОУМПЛАЗАГААР ГАРГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ У. ХОУМПЛАЗАГИЙН ГАЗРААС 5М ТАТААД АВЧААЧ. ГҮҮРНИЙ ХАЖУУГИЙН ОДДЫН ХОТХОН ДҮНЖИНГАРАВ ХОТХОНЫГ БОЛОХООР ГАЗРЫГ НЬ ДЭЭРЭМДЭЭД Л ХАШААГ НЬ ТАТЧИХДАГ ЮМ БНА ЛЭ. САНДУЙ АРД НЬ БАЙГАА БОЛОХООР ЧАДАХГҮЙ Л ДЭ АМЬСГААНУУД

Avatar

Зочин 2019-09-16 66.181.180.67

тууз мууз хайчилж маяглаж байхаар шууд нээ л дээ ядаргаатай юм бэ

Avatar

Зочин 2019-09-16 66.181.180.67

шал дутуу гүүрийг нээж тууз хайчлах ямар хэрэг бна аа шууд л нээ л дээ

Avatar

Зочин 2019-09-16 150.129.143.31

Ene guir zamiin tugjreld nuluu uzuulehuu. Darga nar l ih baga tenger luugee shuud davhidag boloh baih. Odoo home plazagiin toirog deer jinhene gatsaa uusne

Avatar

ИРГЭН 2019-09-16 202.131.238.98

ҮХСЭН ОЦГОР. ХОУМПЛАЗАА ДАХИАД ТОЙРООД ОРООХООР ТЭНДЭЭ ГАЦДАГ ЮМ БГААЗ ДЭЭ. ЯДАЖ БАЙХАД ЕМАРТЫН ТҮГЖРЭЛ НЬ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЧЭЭД БДАГ. НААД ГҮҮРЭЭ ШУУД НЭВТ УРУУДААД ХОУМПЛАЗАГААР ГАРГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ У. ХОУМПЛАЗАГИЙН ГАЗРААС 5М ТАТААД АВЧААЧ. ГҮҮРНИЙ ХАЖУУГИЙН ОДДЫН ХОТХОН ДҮНЖИНГАРАВ ХОТХОНЫГ БОЛОХООР ГАЗРЫГ НЬ ДЭЭРЭМДЭЭД Л ХАШААГ НЬ ТАТЧИХДАГ ЮМ БНА ЛЭ. САНДУЙ АРД НЬ БАЙГАА БОЛОХООР ЧАДАХГҮЙ Л ДЭ АМЬСГААНУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж