Ажлын байр, ахиу цалин хэрэгтэй байна | News.MN

Ажлын байр, ахиу цалин хэрэгтэй байна

Ажлын байр, ахиу цалин хэрэгтэй байна

Ажлын байр, ахиу цалин хэрэгтэй байна

Дөнгөж сургуулиа төгссөн залуус Монголд ажилд орох гэж үйлээ үзэж байна. Аав ээжээ зулгаан байж дөрвөн жил сурчихаад ажилгүй гээд гэртээ хэвчихнэ. Аль эсвэл худалдагч, үсчин, менежер, ачигч гээд аар саархан ажил хийж амьдралаа залгуулна. Ар өврийн хаалга, атгуулах хэдэн цаасгүй л бол ажил олдоно гэж үгүй. Хуучин цагт Монгол Улсын Их Сургууль төгсөөгүй бол ажилд ороход хэцүү байсан бол өнөө үед гадаадын нэртэй сургууль төгссөн ч ажил олдохоо байсан тухай залуус халаглан ярьж байна.

АЖИЛД ОРОХОД ТАНИЛ ТАЛ, ТУРШЛАГА ХЭРЭГТЭЙ

Өнгөрсөн жил нэгэн танилтайгаа таарав. Америкт эдийн засгийн чиглэлээр Их сургууль төгсөж ирээд, Монголын нэгэн Төрийн байгууллагад анкет бөглөжээ. Удахгүй ярилцлагад дуудна гэсэн тул тэвчээртэй хүлээв. Гэтэл хоёр сар өнгөрсөн байхад хариу ирсэнгүй. Ингээд байгууллагын хүний нөөцтэй очиж уулзахад, хүлээж бай гэсэн хариу өгөв. Энэ байдал ахин хоёр, гурван сар үргэлжлэв. Сургуулиа төгсөөд хагас жил болоход ажилд ороогүй л байлаа. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл дахиад хэдэн ч жил болох янзтай. Тиймээс танил талаараа хөөцөлдөж эхэлжээ. Хөөцөлдөх ч гэж дээ, ганц утас цохиод  бараг хоёр хоногийн дараа ажилд орчихсон гэв.

Уг нь залуу хүн байна даа, гадаадад төгссөний хэрэг юу билээ, арын хаалга хэрэглэхгүй гэж боджээ. Гэтэл Монголд мэдлэг, чадвараас илүү танилын хүрээ хэрэг болж байна.

Бас болоогүй, нэг намын харьяанд очихгүй бол амьдрал дээшлэхгүй нь ээ гээд тэр их л сандруу явж байв.

Бас нэгэн жишээ дурдахад, Монголд уул уурхайн чиглэлээр төгссөн залуу энд тэнд хэдэн анкет бөглөв. Хариу байдаггүй.  Тэгэхээр нь ОХУ-ын томоохон хотод уг чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Монголдоо ирээд ажлын ярилцлагад нүүр бардам орлоо. Гэтэл түүнээс ажлын туршлага нэхсэн байна. Дөнгөж сургуулиа төгссөн залуу хүн хэдийдээ ажиллаж амжих вэ. Арайхийж нэг цалин гайгүй ажилд орлоо гэхэд гурван хүний ажил ганцаар хариуцах болж. Гурван хүний ажил хийгээд сая төгрөг авах уу, гадагшаа явж таван саяын хар ажил хийх үү. Мэдээж тэр хоёрдахь сонголтыг хийсэн. Энэ мэт ажилгүйдэл, ажлын байр, хөдөлмөрийн үнэлгээ, зохицуулалт тойрсон жишээ Монголд олон.

ХӨДӨЛМӨРИЙН ЗӨВ ҮНЭЛЭМЖ ЧУХАЛ

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй, ажилгүй иргэд 32 мянга байна. Үүний 60-аад хувь нь залуучууд. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн мянган хүн байгааг хэлж мэдэхгүй. Залууст яагаад ажил олдохгүй байна вэ. Тэд ажил голооод байна уу эсвэл тэнцэхгүй байна уу. Тэнцэхгүй гэж үзвэл, Монголчууд яагаад Солонгост очоод хамгийн сайн ажилчин болчихдог юм бэ.

Ерөөс тэд ажилд тэнцэхгүй байгаа юм биш. Харин тэдний хөдөлмөрийг Монголд зөв үнэлж чадахгүй байгаа юм.

Ажил олгогч нар туршилтын хугацаа гэдэг нэрийн дор гурван сар цалингүй ажиллуулаад халж байна. Мал, нохой мэт зүтгүүлээд хэдхэн төгрөгөөр хуурч байна. Амьдралд хүрэхгүй цалингаар байрны зээлээ төлөөд үлдсэн хэдээр унаа, хоолоо залгуулах гэж тоо бодсоор толгой тархи нь гашилж байна. Зээлээс зээлийн хооронд амь зууж байна. Ийм байхад тэднээс шинэ санаачилга, ажлын бүтээмж гарна гэж үү.

Гэтэл нөгөө талдаа ажил олгогч нар Монгол залуусын залхуу, хойрго, тогтвор суурьшилгүй, өдөр хоног аргацаасан байдлыг гайхна. Ингээд ажил хайгч болон горилогчид хоёр тийш нь хараад суучихна. Энэ дунд Хятад ажилчид манайд ирж, Монгол залуус Солонгос явж, Монгол ажиллах хүчний “хямрал”-д орж эхлэх вий.

Социализмын үеийн залуус нэг талаар азтай юм. Сургууль төгсөж ирэхэд Яам мэргэжлийн чиглэлээр ажлын байранд томилно. Байр орон сууцаар хүртэл хангана.

Тэгэхээр одооны залуус ажилд тэнцэхгүй байгаа юм биш, харин шударгаар үнэлэх ажил олдохгүй байгаа юм. Авсан цалин амьдралд хүрдэг, ар гэртээ санаа зовох зүйлгүй бол ямар ч хүнд ажиллах, зүтгэх чадал бий. Заавал гэр орноосоо хол, хүний нутагт өлсөж, даарахын хэрэг юу билээ.

ХОТЫН ТӨВЛӨРӨЛИЙГ БУУРУУЛАХ АРГА

Үүнээс гадна хот ачааллаа дийлэхгүй болсон өнөө цагт хөдөө, орон нутагт очиж ажиллах хүсэлтэй залуус зөндөө байна.

Гэтэл хөдөөд ажлын байр хоёр намын эрх мэдэлд оччихсон. Аль намыг дэмждэг, удирдлагыг дагадаг байхаас шалтгаалан ажилд орно. Орлоо гэхэд ажлын байр дөрвөн жилийн настай.

Жишээлбэл, Ардчилсан намын үед ажилд орсон гэх шалтгаанаар ажилтнаа олонх болсон намын удирдлага ажлаас нь халчихсан. Гэхдээ боловсон аргаар. Ажлаа сайн дураар өг, эс бөгөөс хална гэх. Тэр аргагүй байдалд орж ажлаа өгөөд, хотод ирж ажилгүйчүүдийн эгнээг нэмсэн. Ийм тогтворгүй байхад хэн хөдөөг зорьж, орон нутгаа хөгжүүлэх юм бэ. Хаана ажил олдох боломж байна тийшээ залуус зүтгэж байна. Ингэхээр хотын төвлөрөл яаж буурах вэ. Төр засаг үүнд анхаарч, дөнгөж төгссөн залуусыг хөдөө орон нутаг руу мэргэжлийн дагуу ахиу цалинтай томилдог болвол ямар вэ. Нэг талаас залуус сургуулиа төгсөөд шууд ажлын байртай, ахиу цалинтай сайхан амьдарна. Нөгөө талаас алслагдсан аймаг, сум хөгжинө, хотын төвлөрөл ч буурна.

Энэ мэт залуус эх орондоо мэдлэг, чадвараа зориулж, сэтгэл хангалуун амьдрах боломжийг Төр засаг бодлогоор хангаж өгмөөр байна. Утаа, бохирдол, бухимдал, зардал ихтэй энэ хотод ажилгүй, орлогогүй амьдрахыг хэн ч хүсэхгүй. Угтаа бол залуус ажил хийж, ахиу цалин авахыг хүсэж байна, Амьдралдаа сэтгэл хангалуун, эрүүл, элэг бүтэн байхыг мөрөөдөж байна. Тэдэнд зөвхөн багахан дэмжлэг л хэрэгтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 49.0.212.2

Гээндээ ч бий гоондоо ч бий, одооны залуус ч тэгсхийгээд шууд л МАН намаар дамжиж авилгалч болох бодолтой, бусад намд нь ороод бол хэрэггүй, учир нь бусад намууд хэзээ ч өөд гарч ирдэггүй нийгэм, урд талд улаан коммунист хятад гүрэн, хойд талд нэг хүний дэглэмтэй пост-улаантан орос орон байхад бид сэтгэлгээгээ, хандлагаа яаж ч өөрчлөх билээ

Avatar

zochin 2019-09-16 119.40.98.162

DANDAA L TANAI BAIGUULLAGAD AYATAIHAN DARGA MAYAGIIN AJIL BNA UU GESEN ZALUUS L BH YUM BNA SH DE

Avatar

зочин 2019-09-16 182.160.37.191

ачаалал даах, ажлаа хэл амгүй хийчдэг ажилтан хайгаад л бна

Avatar

Зочин 2019-09-16 103.229.176.130

гайхах юу байна ??? манай улс төрчид гэдэг "гайхамшигтай" хүмүүсийн бий болгочихоод байгаа "гайхамшигтай" нийгэм маань ийм л байгаа шүү дээ. соц үеийн хүнд сурталын аппаратаас ч илүү аймшигтай

Avatar

Зочин 2019-09-16 192.82.65.88

Ажилтан хайгаад ажлын зар өгөхөд 20 хүн анкетаа явуулснаас 10-г нь ажлын ярилцлага товлоход товлосон цагаа мартаад 8 нь огт ирдэггүй, эсвэл цагтаа ирдэггүй, ирсэн 2 той ярилцлага хийхээр өөрийгөө илэрхийлж чадахгүй, хэлний өндөр мэргжилтэй гэж өөрийгээ тодорхойлсон боловч чадвар муутай, өндөр цалин хүссэн ийм л дүр төрхтэй байна даа залуучууд.
Ажилд авахаар ачаалал даахгүй, баримт бичгийн чадваргүй, хийсэн болгоныг нь араас нь засах, хянах шаардлагатай болдог. Залуучуудын хандлага их муу байна.

Avatar

Зочин 2019-09-16 122.201.21.152

Сургалтын байгууллагда орсон чинь нэг цаг нь 60 минутаар тооцож 2000 төгрөг өгнө гэсэн. Энэ сургалтын төвийн зар ҮНЭГҮЫ сайт дээр бүтэн 5 жил болж байна. Хэн тэгж хөдөлмөрөө шулуулах вэ.

Avatar

Zochin 2019-09-16 202.126.89.201

Mergejiltei bolovson huchin uguilegdej bn. Baahan deed bolovsrol ezemshsen zaluuchuud tegeed ajil oldohgui, bolohoo baihar solongos yavj har ajil hiij bn. Deed surguuliud ni Ih surguuli gej uursduu ner ugnu. Setgelgeenii helberdelteesee hezee salna. Zaluuchuud ni niigmiin idevhi gej eruusuu bhgui. Yag honi shig…

Avatar

Зочин 2019-09-16 202.131.243.169

Гадаадад сургууль төгссөн гэдэг нь ажил сайн хийнэ гэсэн үг биш юм. Гадаадад төгссөн гээд ажил хийж чадахгүй залуучууд зөндөө байна. Тэд ажил хийж чадахгүйгээ цалин бага гэж халхалах дуртай байдаг юм.

Avatar

Монгол 2019-09-16 202.126.89.201

Монгол өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал байна. Сэтгүүлчид амжилт хүсье

Avatar

Оросоо 2019-09-16 103.57.95.91

Одооны залуучууд эрэгтэй эмэгтэй яр адилхан бэлэн их мөнгө ороод ирэх юм шиг санах юм даа Ажил хүнийг голох болхоос хүн ажлыг голдоггүй юм шүү эсвэл дарга дагаж далдагна эсвэл биеэ үнэлнэ хөдөө мал маллаад сайхан амьдарч байгаа залуучууд их бна сайхан харагдаж байна лээ шүү нам гэдэг ёстой балай юм бна үүнийг зогсоох цаг болж байгаа юм уудаа

Avatar

Зочин 2019-09-16 202.126.89.100

Жаахан бодитой судалгаа, харьцуулалт хийж мэдээ бэлдмээр юм. Эцсийн санаа нь гоё байсан ч бүхэлдээ нийтлэл нь залуучуудын үнэлэмж хичнээн бурууг харууллаа. Хүн өдрийн 8 цаг ажилладаг. Ямар ч ажил давхар хариуцлаа гээд ажлын 8 цагт багтах ажил л хийдэг. Үүнээс бол бүр өдөр шөнөгүй ажиллуулаагүй байлтай. Солонгост нэг төрлийн ажил хийнэ гэхдээ цаг нь маш урт. Тийм болохоор өндөр цалин авах нь аргагүй. Цаг нь илүү юм чинь… Мэргэжил бүхэн сайхан яагаад үсчин зөөгчийг аар саархан ажил гээд байгаа?

Avatar

Зочин 2019-09-16 66.181.188.140

Өөрөө тэгж өдөр шөнөгүй ажиллуулдаг байгууллагад ажиллаж үзээгүй бололтой. Ухаан алдаж унаад л ажлаа хийгээд явдаг шүү Залуус сайн ажиллаж хүчээ дайчилдаг Гэвч үнэхээр үнэлгээ муу

Avatar

Зочин 2019-09-16 66.181.180.219

500000 togrog ogood 2,3 hunii ajil hiiihiig shaardahar zaluus yu gej ajillah we dee

Avatar

Зочин 2019-09-16 103.229.121.180

Цалин сар бүр 100000 гаруйгаар өсч байна гэсэн статистик мэдээ сар бүр гараад байгаа.Их дээд сургууль төгсөж байгаа 20 гаруй насны хамгийн гайгүй залуус маань солонгосруу гэрээгээр явах гд очерлож байна. Төрийн бодлого хир байгааг хамгийн тодорхой харуулж байна. Сайхан амьдрах гэж зүтгэж яваа залуусаа буруутгах аргагүй юмдаа.

Avatar

Зочин 2019-09-16 64.119.16.208

хэрэглэгч орон шүү дээ аж үйлдвэр байхгүй болохоор залуус гадны үйлдвэрт л ажиллахаар явж байна

Avatar

Зочин 2019-09-16 202.21.118.250

#Аль эсвэл худалдагч, үсчин, менежер, ачигч гээд аар саархан ажил хийж амьдралаа залгуулна#
аар саар ажил юм уe?

Avatar

Зочин 2019-09-16 203.91.118.206

ЭНЭ ОЛОН ДЭЭД СУРГУУЛИА ЯДАЖ ЧАНАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИН СУРГАЖ БОЛОВСРУУЛЖ ГАРГАХ ТАЛААР АНХААРАХ ЦАГ БОЛСОН ДЭЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ГЭЭД ӨНДӨР ЦАЛИН ХӨНГӨН АЖИЛ ХАЙСАН ЗАЛУУСИЙН СҮРЭГ БАЙНА ТЭДЭНД МОНГОЛ АЖЛЫН БАЙР ХАНГАЛТТАЙ БАЙГАА ҮЙЛДВЭРТ ЯЛАНГУЯА

Avatar

Зочин 2019-09-16 203.91.118.206

ШАЛ ХУДЛАА ЗАЛУУЧУУД АЖИЛ ГОЛЖ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ХӨНГӨН АЖИЛ ХАЙЖ БАЙГАА ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД БҮГД ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ АЖЛЫН БАЙР ЗӨНДӨӨ БАЙГАА ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН НЯГТЛАН ГЭЭД ЗӨНДӨӨ АЖЛЫН БАЙР БАЙГАА БҮГД Л ЦАЛИН ХЭД ВЭ ГЭЖ ИРДЭГ ИРЭЭД АЖИЛЛА ЮУ ХИЙЖ ЧАДДАГАА ХАРУУЛ ТЭГЭЭД ЦАЛИН ЧИНЬ ӨСНӨ БИД ХАМТ ӨСНӨ ГЭХЭЭР ЯВААД ӨГДӨГ БАС ТЭГЭЭД ТӨГСӨӨД ИРСЭН ЗАРИМ НЬ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ГЭХЭД ХҮН ҮНЭМШИХЭЭРГҮЙ МЭДЛЭГГҮЙ ЯДАЖ НЭГ БҮТЭН ӨГҮҮЛБЭР БИЧИЖ ЧАДАХГҮЙ ЗАЛУУС БАЙДАГ

Avatar

Зочин 2019-09-16 202.126.89.100

Ян үнэн.

Avatar

зочин 2019-09-16 202.131.225.150

танил тал энэ тэр гэдэг бол зөвхөн төрийн болоод төрийн өмчийн, төсвийн байгууллагад л байдаг. хувийн байгууллагууд бол чавдараар нь л авдаг. багшийн дээд , анагаахын сургууль төгссөн хүүхдүүд сургууль, эмнэлэгт л орно биз дээ. гэтэл ажилд орохоох очиход нь нэг өрөвдмөөр царайтай хахуульчин сая төгрөг өгөөд ор эсвэл тэнцэхгүй гээд солиороод сууж байна ш дээ. энэ бол үнэхээр гутамшиг. тэр нь дээд хүмүүстээ хахуулийнхаа хувийг өгдөг ийм л систем МАН-д байна даа. одоо энэ намыг устгах хэрэгтэй

Avatar

gbd 2019-09-16 202.179.24.241

үнэндээ ажлыг голж байна. биед амар ажил хайж байна. энэ бол нийгмийн үзэгдэл болоод байна. бүгд гадаад явна гэсэн мөрөөдөл зорилго тавиад гэртээ хэвтэж байна. ямар сайндаа тушаалаар хөдөлчдөг цэргүүдээр бид төмөр зам тавиулж байхавдээ. .

Avatar

gbd 2019-09-16 202.179.24.241

байгаа цаг, цалингийн харьцаатай ижил болж байна гэсэн үг.

Avatar

gbd 2019-09-16 202.179.24.241

өндөр цалин гэдэг бол бүтээмжтэй холбоотой. солонгост 7 хоногийн 6 өдөр, зарим тохиолдолд сардаа 2 өдөр амарч өдрийн 12 цагаас багагүй цаг, зогсоо зайгүй ажиллаж байж, 1,5-2 сая вон буюу монгол мөнгөөр 3-4 сая гаран төгрөгийн цалин авч байна. Монголд өдөр, өглөөс 7- орой 8,9 цаг хүртэл зогсоо зайгүй ажиллаж чадах бүтээмжтэй залуучууд байна уу. бүгд хэцүү юм байна гээд зугтаана. ажлын 8 цагаар 5 өдөр, за 6 өдөр тааваараа, ингэж тэгсхийж бүтээмж муутай ажиллах харьцаа нь дээрх солонгост ажиллаж

Avatar

dargu 2019-09-16 103.229.121.45

reket Dembee, Dambii Hishge, dombo Chuluun 3 mini busines deermdsen bolhoos hongkong karate holvoo tulaand ddujina. Ene tulaan delhiin haana baiga ter gazart bolno. chi dampuurtal tsolmoson mongo butsaj tulnu chi harna

Avatar

darga 2019-09-16 103.229.121.45

reket Dembee, Dambiin Hishgee, Chuluun 3 minii busines deremdsen bolhor Honiin haana gkong karate holboo tulaand dudjina. Ene tulaan chamaig delhiin haanas olno tegeed tulaldana. chi harna

Avatar

Зочин 2019-09-16 209.89.142.82

Би хувийн байгууллагадаа Англи, Хятад хэлтэй хүн олох гэж хэсэг зүдэрсэн. Хувийн байгууллагуудад ажлын байрууд байгаад байна, харин дажгүй сургагдсан гадаад хэлтэй хүмүүс хаагуур байна? Манай цалин бол улсын дунджаас хамаагүй өндөр, бас урамшуулал тооцогддог. Гадаад зах зээл рүү өөрсдийн оюуны өмчийг экспорлохоор ажиллаж байна.

Avatar

Зочин 2019-09-16 103.26.195.220

Мэдэхгүй хүн алга наадах асуудлыг чинь. Харин шйидддэг хүн, төр алга энэ улсад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж