–NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-
1924.09.19 Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.
1925.09.23 МАХН-ын IV Их хурал хуралдаж, 198 төлөөлөгч оролцов.
1929.09.20 БНМАУ-ын 14-р Бага хурал хуралдав.
1944.09.20 Ард нийтийн цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдав.
1958.09.18 БНМАУ-ын Х.Чойбалсаны нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайваний эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийж, империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайваний эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээжээ.
1960.09.20 Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо “БНМАУ-д тусламжаар барилга барих БНХАУ-ын барилгын ажилчдын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
1990.09.18 БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.
1995.09.21 Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан МИАТ компанийн АН-24 онгоц Мөрөн хотын ойролцоо сүйрч, 41 хүн нас барж, нэг хүн амьд үлджээ. Онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүнийг С.Өлзийбаяр гэдэг.
Холбоотой мэдээ