Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XI.16-2019.XI.22 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XI.16-2019.XI.22

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XI.16-2019.XI.22

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XI.16-2019.XI.22

Хонь

Долоо хоногийн эхэнд аливаа эрсдэлтэй алхмыг зоригтойгоор хийж болно. Ажил тань бүтэлгүйтэж, нурвал сэтгэлээр унах хэрэггүй. Удирдлагатайгаа харилцахад тааламжтай байна. Төлөвлөгөөгөө өөртөө хадгалж, бусдаас нууцал. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөж, эргэн тойрныхондоо муухай ааш авир гаргаж магадгүй юм. Энэ нь нэгэн хэвийн жигд амьдралаас залхсан байж ч болох. Та нөхцөл байдлаа өөрчлөх гээд оролдох хэрэгтэй. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байлаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх гэж маргааны дундуур оролдох хэрэггүй.

Үхэр

Сайнтай, муутай долоо хоног болно. Хувь заяаны гэнэтийн эргэлт тохионо. Өөрийн төлөвлөгөө, нууцыг бусдад бүү дэлгэ. Эмэгтэйчүүд хөнгөн шохоорхол, шинэ танилаас болгоомжлох хэрэгтэй. Янаг амрагийн адал явдалд орооцолдохоос зайлсхий. Таагүй нөхцөл байдал нь дарга, хамт олонтойгоо зөрчилдсөнөөс үүсч магадгүй. Ажилдаа их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажилснаар сайн үр дүнд авчирна. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Эрүүл мэндийн байдал сайн байна.

Ихэр

Долоо хоногийн эхээр дутуу орхисон ажлаа барьж авахад таатай. Таагүй байдалд орох магадлал их байгааг од эрхэс урьдчилан сануулж байна. Нийтийн дунд санал бодлоо хурцаар илэрхийлэх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Хувийн амьдрал тань сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх нь. Зарим ихрүүд бүл нэмж магадгүй. Долоо хоногийн сүүлээр ашиг орлого ихтэй байна. Гэр бүлтэйгээ хамт байж, амрахыг илүүд үзнэ.

Мэлхий

Таагүй долоо хоног. Бизнесийн шинэ санаа бүтэлгүйтэж, итгэл найдвараа алдаж, урам хугарч магадгүй. Таагүй мэдээ сонсч, найз нөхөдтэйгөө үл ойлголцох бололтой. Долоо хоногийн дундуур бүх хүч чадлаа ажилдаа зориулах хэрэгтэй. Хов живний бай болж, бусдад чижлүүлж ч магадгүй. Долоо хоногийн сүүлээр таагүй зүйлс аажмаар үгүй болж, сэтгэл санаа сэргэнэ. Өөрийнхөө болоод гэр бүлийхнийхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай.

Арслан

Долоо хоногийн эхээр танаас сайн төлөвлөгөө, зохион байгуулалтыг шаардана. Гэртээ том зүйл худалдан авах, засвар хийх эсвэл засч тохижуулахад таатай. Долоо хоногийн дундуур ажлын хажуугаарх аар саар зүйлд анхаарлаа бүү сарниул. Фитнесээр хичээллэх, биеийн хүчний ачаалал авах нь таньд тустай. Хэрвээ танд хэн нэгэн шинэ ажлыг санал болговол эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд зарим үед дуугүй өнгөрч сур. Хосууд нэгэндээ халамжтай байх хэрэгтэй.

Охин

Долоо хоногийн эхээр сэтгэл санаа сайхан байх бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, бүтээлч идэвхтэй байна. Магадгүй гайхалтай ажлын санаа, уран бүтээлийн онгод төрж болно. Зарим нь амьдралынхаа утга учир, зорилгоо эргэцүүлж, бодлогоширно. Долоо хоногийн эхээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж чадна. Шинэхэн амрагийн дотно харьцааг хойшлуулсан нь дээр. Танд зориулсан хэн нэгний хайрыг үл тоож, хөндий харьцах хэрэггүй. Өөрийн дотоод сэтгэлээ дага. Онцын шаардлагагүй бол гадуур дэмий хэсэх хэрэггүй. Гэмтэж бэртэхээс сэрэмжлээрэй.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр таны шинэ ажилд хүндрэл учирна. Шинэ төсөл, бизнесийн гэрээнд нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах хэрэгтэй болж магадгүй. Шинэ санаа, шинэ боломжийг бий болгох хүмүүстэй уулзах бололтой. Долоо хоногийн дундуур ажлын хамт олон, найз нөхдийн дунд үл ойлголцол үүсч, бухимдах бололтой. Хүнд нөхцөл байдлаас гарахад үнэнч найз эсвэл хамтрагч тань туслна. Архаг ядаргааны улмаас эрүүл мэнд доройтож болохыг анхааруулж байна. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн зочин айлчилна. Энэ нь таныг багагүй сандаргаж, тавгүйтүүлж магадгүй.

Хилэнц

Долоо хоногийн эхэнд таагүй мэдээ дуулах юмуу гэнэтийн уулзалт тохионо. Хосууд харилцаанд сорилт, таагүй  нөхцөл байдал үүснэ.  Уруу татагчдаас зайгаа барих хэрэгтэй. Аливаа бэрхшээл таныг улам хурцалж, эрч хүчийг өгнө. Удирдах, зохион байгуулах чадвараа хамт олны дунд гаргаж чадна. Нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлэхийн тулд бусдын санаа бодлыг хүлээж авч сурах хэрэгтэй. Биед зовиур шаналгаагүй ч тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Салхинд гарч, сэтгэлээ сэргээж, тархиа шинэ эрч хүчээр цэнэглээрэй.

Нум

Энэ долоо хоногийн турш сэтгэл санаа тань тааламжгүй байх бололтой. Шалтгаангүйгээр түгших, өөртөө таалагдахгүй байх, өөрийн ажилдаа эсвэл эргэн тойрныхондоо дургүйцэх сэтгэл төрж болзошгүй. Сэтгэл санааны мэдрэг байдал ба бодит байдалд эрүүл дүн шинжилгээ хийх нь тэнцвэртэй байдалд хүргэнэ. Хайр сэтгэлийн харилцаанд хямралын үе эхэлж байгааг одод анхааруулжээ. Долоо хоногийн сүүлээр бүтээлч сэтгэлээ, урам, онгод сэргэнэ. Мах, махан бүтээгдэхүүнээс татгалзаж, хөнгөн хооллохыг хичээгээрэй.

Матар

Ажил хэрэгт үйл явдал өрнүүн, завгүй өдрүүд үргэлжилнэ. Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай. Удирдлагатайгаа жигд харьцаагаа хадгалах нь албан тушаал ахихад тустай.  Барилга бүтээн байгуулалттай холбоотой ажилд хүндрэл гарч мэднэ. Эмэгтэйчүүдэд ээлжит түр зуурын шохоорхол, дурлал ирнэ. Удирдах албан тушаалын хүмүүст амжилт ирнэ. Эрүүл мэндэд хортой нөхцөл байдал үүсч магадгүй. Ганцаараа аялах, явган зугаалах нь эрүүл мэндэд тустай.

Хумх

Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Ингэснээр орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжтой. Ойр дотнын хүмүүс танд хэрэгтэй зөвлөгөөг өгнө. Долоо хоногийн дундуур арилжаа наймааны ажилд идэвхи санаачлага гаргасны хэрэггүй. Эрсдэлтэй, сайтар шалгаж нягтлаагүй ажил эхлүүлэх, худалдан авалт хийх шаардлагагүй. Гаднын нөлөөллөөс болж сайтар төлөвлөсөн ажил тань нуран унах магадлалтай. Шийдэмгий байдлаа алдалгүй, нэрэлхүү бардам зандаа хөтлөгдөхгүй явбал хүссэн үр дүндээ хүрэх болно. Сонирхолтой хүнтэй танилцаж, хайрын романс эхлүүлнэ.

Загас

Таны шийдэмгий бус байдал таныг зовоож байна. Хэрэв та хэрэгтэй үед өөрийнхөө зөв гэдгийг бусдад итгүүлж чадвал амжилт тань баталгаажна. Үүнийг хүчээр хийх гэж бүү зүтгээрэй. Шийдмэг байдлаа алдалгүй оногдсон ажлаа гүйцэтгэвэл сайн үр дүнд хүрч, олны сайшаалыг хүлээнэ. Долоо хоногийн сүүлээр эрсдэлтэй нүүр тулна. Муу санасан хүмүүсийн арганд автах эрсдэлтэй. Үнэнч сайн найзаа алдаж болзошгүй. Таагүй нөхцөлд өөрийгөө хянаж, сэтгэл хөдлөлтдөө автах хэрэггүй. Энэ удаад адал явдлаас зайлсхийснээр хүсээгүй үр дагавараас зугтаж чадна. Долоо хоногийн сүүлээр гэртээ байж, сайтар амрахыг зөвлөж байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж