Нэг хэсэг ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Г.Даваа ам нээх бүртээ “барууны менежмент” хэмээдэг нэгэн. Дээд шүүхийн шийдвэрээр ажлаа өгсөн тэрээр өнгөрсөн хугацаанд барууны менежментийг нэвтрүүлэх ажилдаа анхаарал хандуулж, 20 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг ажиллуулж байгаа гэнэ. ERP буюу бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдан авалт тэр бүү хэл агуулахын менежментийг хэрхэн хийх ёстойг багтаасан цогц программыг ирэх 9-р сараас худалдаанд нэвтрүүлэх аж.
А.Тэлмэн