Жорлонгийн алтан суултуур хулгайд алдагджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.15-нд нийтлэгдсэн

Жорлонгийн алтан суултуур хулгайд алдагджээ

Жорлонгийн алтан суултуур хулгайд алдагджээ

Английн Оксфордшир дэх Бленхейм ордноос Бямба гаригийн өглөө жорлонгийн алтан суултуур алга болжээ. Бүхэлдээ 18 каратын суултуур нь таван сая ам.долларын өртөгтэй аж. Бленхейм ордон нь ерөнхий сайд асан Уинстон Черчелийн төрсөн газар юм. Хэвийн ажиллагаатай тус алтан суултуурыг Италийн артист Маурицио Каттеланы “Ялалт бол сонголт биш” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байв.

Суултуурыг ордонд угсарсан байснаас хулгайлах явцад ус алдаж, багагүй хохирол учирчээ. Хэргийн дараа Бленхейм ордоныг өнөөдөр өдрийн 14.00 цаг хүртэл хаасан байна. Албаныхны мэдээллээр алтан суултуурыг өглөөний 4.50 цагт хулгайд алдсан байна. Түүнчлэн 66 настай эрэгтэйг хэрэгт сэжиглэн баривчилжээ.

“Америк” гэж нэрлэсэн тус алтан суултуурыг анх 2016 онд Нью-Йорк хотын Гуггенхейм музейд олонд дэлгэн үзүүлж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж