Нью-Йоркт легионелла өвчнөөр 10 хүн амь үрэгджээ
Фото: РИА Новости
Нью-Йоркийн зарим дүүрэгт легионелла вирусийн халдварт өвчин тархжээ. Өвчний улмаас хотын 10 хүн нас барсан байна. Нью-Йоркийн захирагч Билл де Блазио "Легионеллез өвчний 100-гаад тохиолдол бүртгэгдлээ. Өвчний голомт Бронксийн дүүрэгт байгаа" гэж мэдэгджээ. Легионеллез буюу “Легионеруудын” гэх хурц халдварт өвчин нь уушги, тархи, хоолны замын эрхтнүүдэд гэмтэл учруулдаг бөгөөд халдварласа хүмүүсийн 20 хувь нь нас барах магадлалтай юм. Гол нь энэ өвчнийг оншлоход хүндрэлтэй байдаг.
Украинд 48 мянган гахайн устгал хийв
Фото: Олег Харсеев / "Коммерсантъ»
Гахайн африк тахал өвчний дэгдэлт Украины хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолборт гарсны улмаас тэндхийн 60 гаруй мянган гахайн 48 мянгыг нь устгалд оруулжээ. Одоо уг цогцолборт ариутгал явуулж байна. Тус комбинат 200 сая гривений хохирол амсаад байгаа аж. Энэ өвчин хүмүүст аюулгүй ч вакцинаар эмчлэгддэггүй ба вирус нь гадаад орчины нөлөөнд тэсвэртэй гэнэ.
"Maxim" сэтгүүл түүхэндээ анх удаа нүцгэн эмэгтэйгээс татгалзлаа
Фото: Руслан Кривобок / РИА Новости
Америкийн эрчүүдэд зориулсан эротик сэтгүүл болох "Maxim" 20 жилийн хугацаанд анх удаа нүүр хуудсандаа нүцгэн эмэгтэйн зураг тавихаас татгалзлаа. Есдүгээр сарын дугаар 42 настай Идрис Эльбагийн зурагтай хэвлэгдэж буйг сэтгүүлийн сайтад мэдээлжээ. “Дэлхийд ийм сэргэлэн эр байгаагүй" гэж үзсэн учраас түүнийг хавтсандаа сонголоо гэж ерөнхий редактор Кейт Ланфер тайлбарласан байна. Редакцийн бодлогын энхүү өөрчлөлт нь тус сэтгүүлийн удирдлагад эмэгтэй хүн гарч ирсэнтэй холбоотой байх.
"Maxim" сэтгүүл алдартай эмэгтэйчүүдийн эротик зураг нийтэлдгээрээ онцлоготой. Сэтгүүлийн нүүр хуудсыг нэгэн цаг үед Памела Андерсон, Бритни Спирс, Кайли Миноуг, Линдси Лохан, Меган Фокс нарын эротик зураг чимж байлаа.
Хятад биржээ аврахын тулд 322 тэрбум ам.доллар гаргалаа
Хятадын санхүүгийн корпораци (China Securities Finance Corp., CSFC) дахин хоёр их наяд юанийн ($322 тэрбум) тусламжийг хувьцаа худалдан авахад зориулахыг улсаасаа хүсчээ.
Үүний өмнө Хятадын Ардын банк CSFC-д $483 их наяд ам.долларын санхүүжилт хийжээ. CSF нь Төв банк болон улсын арилжааны банкуудын зээлийн хөрөнгөөр авагдсан хувьцаануудыг худалдан авч байгаа юм. Shanghai Composite индекс 29%-иар зургадугаар сард унасны дараа Хятадын эрх баригчид хөрөнгийн зах зээлээ аврахаар эрчимтэй дэмжлэг үзүүлж байгаа юм. Ийнхүү Хятадын биржээ аврахад зориулж байгаа мөнгөний хэмжээ нь 800 тэрбум болж байгаа нь Оросын алт, валютын сангаас нь хоёр дахин их боллоо. Хятадын эрх баригчдын энэ шидэмги алхам нь "Bank of America Merrill Lynch" банкны шинжээчдийг түгшээв. Хэрэв хөрөнгийн зах зээлийн уналтыг эдгээр арга хэмжээ зогсоож чадахгүй бол Ардын банкны баланст нь асар том цоорхой үүснэ. Түүниг бөглөх хөрөнгө дутагдах аюултай болох юм.
Кабулд дахин аллага гарчээ
Фото: Omar Sobhani / Reuters
Афганистаны нийслэлийн хүн ам шигүү суудаг районд тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрэх үеэр наад зах нь найман хүн амиа алдаж, 200 орчим хүн шархаджээ. Дэлбэрэлтийн газараас найман хүний цогцос олдсон 200 орчим хүн шархаджээ. Байшингийн нуранги дор хүмүүс байж болох учир хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР