Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ | News.MN

Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ

Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ

Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.  Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ  Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

Тэд өнөөдөр Төв аймгийн Цээл суманд үргэлжлүүлэн ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-15 66.181.161.15

Баяжих гэж л тариа тарьж байгаа шдээ . Хүний төлөө тариа тарьж байгаа амьтан нэг ч байхгүй шд…

Avatar

Зочин 2019-09-15 103.57.92.172

Энэ маханд сүүнд ноосонд буудайнд гээд энэ олон татаас урамшуулал ЖДҮ тэй адил хэдхэн зальтай нөхдүүдийн төсвийн мөнгө хувааж идэх арга хөдөөний оркуудад яасан гэж татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал олгодог юм бэ дундаас нь завшиж ашигладаг л арга болимоор юм нөгөө сүржин нэртэй А ТГ энийг шалгааач

Avatar

Zochin 2019-09-15 202.126.88.227

Энэ тариаланчидаас л болж монголчууд үнэтэй чанаргүй гурил идэж байгаа. Дэлхийд байхгүй өндөр үнээр буудайгаа гурилын үйлдвэрт зарж байгаа дуракуудад бас юун урамшуулал вэээ. Дээр нь гаднаас гурил буудай оруулахыг хориглоод . Болимоор юмаа… зайлцан юм бээээ

Avatar

Зочин 2019-09-15 202.21.109.49

Чи ямар ч эзийн засгын мэдлэггүй юм байна улс орны аюулгүй байдал хүнстэй холбоотой байдын иймэрхүү юм уншиж судал тэгээд олон юм бич

Avatar

зочин 2019-09-15 203.169.50.92

гурилаа хэдхэн төгрөгөөр аваад идэж чадахгүй бол өөртөө л гомд

Avatar

Buur hair :)) 2019-09-15 98.247.88.7

Hairtai shuu Khurelsukh ahaa

Avatar

/*- 2019-09-15 49.0.212.2

Та нарын энхрий хайрт нам засаг чинь шүү дээ

Avatar

Зочин 2019-09-15 103.229.121.183

Одоо ноос, арьс шир,ийг болих, улаан буудайн урамшуулал 50,0 мтөг бөйхад болно шүү дээ, нийт х.а ын чинь 29,5% нь ялуу байгааг Дэлхийн банк НҮБ хэллээ, тэр гэр оронгүй идэх уух вмгүй хүүхдийнхээ төлбөргүй төлж чаддаггүй үнэхээр чул дррой байгөа хэсэгтээ наад мөнгөө өг, татварын мөнгийг битгий дэмий юманд үрж бай, иргэний хөдөлгөөнууд нэгдээд жинхэнэ утгаар нь сүүдрийн ЗГ байгуулж ажиллаач ээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж