Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ | News.MN

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ

“Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөний Даваа гаригт буюу есдүгээр сарын 16-нд нээхээр болжээ.  Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхэд Хоме плазагийн зүүн хойд талын уулзвар руу дээрээс орж ирж байгаа хөдөлгөөн түгжрэл үүсгэхээр байна. Тийм учраас энэ уулзварыг өргөсгөж, явган хүний хашлагыг татуулан дөрвөн эгнээ болгох ажлыг даваа гарагаас өмнө хийх хэрэгтэй” гээд холбогдох газрууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэх, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гүүр бүрэн ашиглалтад орох хүртэл энэ хэсгийн замын зарим уулзваруудад түр гэрлэн дохионы зохицуулалт хийхийг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт авто замыг өргөсгөх ажлыг түргэн шуурхай, чанар стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг чиглэл болголоо.Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-09-15 202.179.24.173

хоме плазагийн арын эргэлтийг өргөсгөхгүй бол түгжинээ бас гэрэл дохио хэрэгтэй

Avatar

zochin 2019-09-15 185.39.141.109

sanduin balgasiig zailuulchee

Avatar

Зочин 2019-09-15 202.179.24.215

Арай л нарийхан харагдаж байна. Нэг мөр 8 аа байга гэхэд ядаж 6 эгнээ хийчихгүй. Орох чигт 2 эгнээ болох л юм. Хотоос гарахад 3 эгнээ байвал нилээн хэдэн машин шингээх байж. Түгжрэл баяртай хаха. 2 жилийн хугацааг түгжрэн түгжрэн тэссэн нийслэлчүүддээ баяр хүргэе та нар гоё шүү хайртай хаха.

Avatar

Зочин 2019-09-15 202.9.42.29

Номо рлаза их гай болж байндаа яг гүүр буудаг замыг хаасан барилга монголоос өөр газар байдаг болвуу

Avatar

Japan 2019-09-15 113.144.55.15

Хашлага зам хоёрын хооронд бараг зай алга шивдээ . Их нарийхан зам болж бгаа юм бна даа. Хайран мөнгө бөөн өр ! ! ?

Avatar

Зочин 2019-09-15 202.126.88.151

Арай нарийн зам болсон юм биш үү?

Avatar

Зочин 2019-09-15 49.0.212.2

Нурах балгас байна

Avatar

Саудуй 2019-09-15 103.26.194.178

Тэр home plaza-г зайлууж урд уулзвараа янзлаагуй цагт энэ гуурний ашиг гарахгуй л дээ, гуур нь хоосон урдаа беен гацаа л болно ш дээ

Avatar

өөги 2019-09-15 202.21.108.207

тэргүүлэгч Ши Жинпинд баярлснаа илэрхийлж бн. өмнөх шигээ монголчуудын тавьсан өрийг тэгэлчихнэ биздэ хэхээ

Avatar

Зочин 2019-09-15 64.119.19.47

Ичих булчирхай алга уу чиний өмнөөс нүүр улайх юм

Avatar

home plaza 2019-09-15 43.242.243.179

Тэр хоум плазагийн үнийг нь төсвөөс төлөөд газрыг нь чөлөөлөөсэй дөө, ард түмний татварын мөнгийг нийтийн эрх ашгт нийцүүлэн зарцуулбал болно ш дээ

Avatar

Зочин 2019-09-15 202.126.89.250

Ашгүй дээ. Түгжрэл бага ч болов багасах байх… Харин замын уулзвар дээр баригдаж, баригдаж байх үедээ нураж унаж байсан Home plaza-л замын хөдөлгөөнд асар их саад учруулна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж